ЗӨВ УНТАХ БАЙРЛАЛУУД

2017-08-29  

Бидний ихэвчлэн унтдаг байрлал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хэмээн мэргэжлийн эмч нар хэлж байна. Гэхдээ унтах дуртай байрлалаа хүчээр өөрчлөх хэрэггүй. Харин эдгээрийг анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна. Хэрэв та хажуу талруугаа харж унтдаг бол хажуу тийшээ харж унтахад тархи , нугасны шингэн хорт шингэнээ сайн гадагшлуулдаг гэж эмч нар тогтоосон. Энэ нь толгой өвдөх, альцгеймер болон паркинсоны өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Зүүн талаараа харж хэвтвэл цээж хорсох зовиурт тустай ч, элгэнд илүү ачаалал өгөх сул талтай.

1. Хэрвээ та хоол боловсруулах эрхтний асуудалтай бол зүүн талаараа харж хэвтэхийг эмч нар зөвлөж байна. Энэ байрлал нь цусны эргэлт болон ходоодны үйл ажиллагааг сайжруулж, цээж хорсох зовиурыг багасгана.

2. Хажуу тийш харж хэвтэхдээ хоёр хөлнийхөө хооронд дэр ивж хэвт. Энэ нь үе мөчинд ирэх ачааллыг багасгаж нурууг амрааж байдаг. Мөн толгой доороо хөвсгөр дэр дэрлээрэй. Хэрвээ та цусны өндөр даралт, цусны эргэлт муутай бол баруун тийшээ харж хэвтэхийг зөвлөж байна. Учир нь энэ байрлалд нь зүрхний ачааллыг багасгаж өгдөг. Дээш харан унтах сээр нуруу өвдөх, үе мөчний асуудалтай хүмүүст хамгийн тохиромжтой байрлал. Арьсанд үрчлээ үүсэх, цээж хорсохоос сэргийлдэг. Гэвч хурхирдаг мөн цусны даралттай хүнд тохиромжгүй.

3. Хэрвээ та хурхирдаг бол том, хөвсгөр дэр дэрлээрэй. Эсвэл жижиг дэр хүзүүн доороо тавьж болно. Ханиад хүрсэн үед энэ байрлалаар унтах нь нус хамрын салстад хуримтлагддаг. Тиймээс дэрээ аль болох өндөрлөх хэрэгтэй.

4. Доош харж унтах,  үе мөч өвдөх тохиолдолд толгойнхоо доор жижиг дэр, нурууныхаа дор алчуур ороож тавиад, өвдөг доороо хөвсгөр том дэр ивнэ. Хүн бүрийн ихэвчлэн унтдаг байрлал Доош харан унтах нь цээж хорсох зовиурыг багасгаж , хурхиралтаас сэргийлж, цусны даралтыг бууруулж, хоол боловсруулах эрхтний үйл ажилладаг дэмждэг гэдгийг Японы эмч нар нотолсон байна. Гэхдээ нуруунд ачаалал өгдөг сөрөг талтай.

Тиймээс нуруунд бага ачаалал өгөхийн тулд гэдэс хэвлийн орчим дэр ивнэ. Толгой доороо 3 см зузаан дэр дэрлэнэ. Дэрлэхгүй байвал илүү үр дүнтэй. Яг л хэвлий дэхь хүүхэд шиг унтах байрлал Ингэж унтах нь биед эвтэйхэн мэт санагдавч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Нуман хэлбэр орж хэвтэх чөлөөтэй амьсгалах боломжийг хааж байдаг. Хэдийгээр хурхирахаас сэргийлдэг ч астамтай хүмүүсд тохиромжгүй. Тиймээс эрүүл мэнддээ хор учруулахгүйн тулд

Амьсгалын замыг чөлөөлөн хөл болон, гар доороо хөвсгөр дэр ивж, толгой доороо мөрний хэмжээнд тохирсон /толгой тэгш байхаар/ дэр дэрлээрэй гэж зөвлөж байна.

 

 

Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?