Бидний хийдэг зуршлууд өөр өөр байдаг. Гэвч зарим нь бидний биед маш муугаар нөлөөлж байдаг. Бид энэ удаад таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа өдөр бүр хийдэг буруу зуршлуудыг жагсаалаа.
1. Үнэртэй ус хэрэглэх
Синтетик бодис нь ихэвчлэн хүчтэй үнэр гаргадаг бөгөөд байгалийн тосыг бодвол хямд байдаг болохоор үнэртэй ус хийхэд ашигладаг. Эдгээр бодисууд нь толгой эргэх, дотор муухайрах, нойрмоглоход хүргэдэг. Түүнчлэн нүд, хоолой,арьсыг цочроодог байна.
2. Унтахын өмнө орондоо утсаараа оролдох
Өрөөны гэрэл унтарсан үед зөвхөн утасны гэрэл ширтээд байвал энэ нь мелатонин дааврын үйлдвэрлэлтийг зогсоодог байна. Тус даавар нь сэтгэл гутрал, хорт хавдар, таргалалт, зүрхний өвчин, дархлааны тогтолцоог хянаж байдаг байна. Тиймээс эрт унтаж амрах нь таны эрүүл мэндэд тустай.
3.Хуванцар саванд хоол хүнсээ хадгалах
Ихэнхи хуванцар саванд фталати, бисфенол зэрэг химийн бодисууд байдаг ба эдгээр нь савны уян хатан байдлыг хадгаладаг байна. Хэрэв хоол хүнсээ хуванцар саванд удаан хадгалах юм бол эдгээр бодис нь шингэх аюултай. Эдгээр нь дотоод шүүрлийн системд муугаар нөлөөлдөг байна.
4. Бактерийн эсрэг саван хэрэглэх
Маш олон тооны бактери бидний арьсан гадаргуу дээр амьдардаг бөгөөд бидний биеийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хэрэв та байнга бактерийн саван хэрэглэдэг бол тэдгээр бактераа устгаж биеэнд муу бактери байлгах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Тус савангаар долоо хоногт хоёроос илүүгүй удаа угаах хэрэггүй.
5. Бариу жинс өмсөх
Хэдий бариу жинс өмсөхөд загварлаг харагддаг хэдий ч арьс, мэдрэлийн төгсгөлийг дардаг байна. Энэ нь мэдрэлийн системд хүндрэл учруулж болохуйц таагүй мэдрэмжийг төрүүлдэг байна.
П.ДОСМАА