1.Зүрхний үйл ажиллагааг сайжруулна
Байнга алхаж байх нь зүрхний өвчин тусахаас сэргийлнэ. Мөн HDL (good) буюу хүний биед хэрэгтэй хлостреныг нэмэгдүүлж LDL (bad) буюу хүний бие дэх ашиггүй холестрений түвшинг бууруулснаар зүрхэнд маш сайн дасгал болдог. Өдөр бүр 30 минут алхах нь даралт ихсэх эрсдлийг 27 хувиар бууруулдаг.
2.“Витамин Д” нэмэгдэнэ
Бид гадаа удаан хугацаагаар байх хэрэгтэй. Учир нь нарнаас “Витамин Д”-г авч болдог. Ихэнх хүмүүс “Витамин Д”-ийн дутагдалтай байдаг ба энэ нь яс болон дархлааны системд ихээр нөлөөлж байдаг. Гадаа алхах нь танд “Витамин Д”-г нөхөж авч болох төгс арга юм.
3.Танд эрч хүч өгнө
Та алхсанаар эргэн тойрноосоо маш их энергийг авах болно. Цусны эргэлтийг сайжруулж, таны биеийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр та илүү их эрч хүчтэй амьдрах болно.
4.Хурдан алх
Хэдий чинээ хурдан алхана төдийн чинээ калори шатаана гэсэн үг. Эхний ээлжинд удаан алхаж биеэ дасгаж байгаад аажим аажмаар хурдаа нэмээрэй.
5.Жингийн илүүдлээс сэргийлж чадна
Явган алхахыг өөрийн амьдралын нэгэн хэвшил болгож чадвал 7 хоногийн дотор хагас килограмм турах боломжтой. Мөн өөрийн жингээ хэвийн хэмжээнд нь барихыг хүсвэл тогтмол алхахад л хангалттай.
6.Амжилтын эхлэл
Алхаж явахад хамгийн сайхан санаанууд орж ирдэг. Магадгүй та алхаж явахдаа шинэ бизнесийн санаа олох ч юм бил үү. Хүн өөрөө өөртэйгөө ярилцах цагийг өдөрт гаргаж байх хэрэгтэй.
П.ДОСМАА