ГЭРИЙН НӨХЦӨЛ ТАНАН ЦАГААН ШҮДТЭЙ БОЛОХ 10 АРГА

2017-09-20  

Хүн бүр танан цагаан шүдтэй болохыг мөрөөддөг. Гэсэн ч бүгд шүдний эмчид очиж шүдээ цагааруулж чадахгүй учраас бид энэ удаа шүдний паалангаа гэмтээлгүйгээр гэрийн нөхцөлд шүдээ цагааруулж болох 10 аргыг танилцуулъя

10. Нүүрсэн эм

Нүүрсэн эм бол хамгийн амархан бөгөөд хямдаар шүдээ цагааруулж болох арга юм. Нэг шахмалыг нухан нунтаг болгоно. Сойзоо бага зэрэг норгон нунтагаа түрхээд шүдээ угаана. 

9. Хуурай сүү болон шүдний ОО

Хуурай сүү нь таны шүдийг цагааруулж эрүүл байлгахад тусална. Шүдний сойзон дээрээ шүдний ОО түрхэх ба дээр нь нэмж хуурай сүү түрхээд шүдээ угаана. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

8. Нимбэгний шүүс болон хүнсний сода

Хүнсний сода шүдний сойзондоо жигд түрхээд хэдхэн дусал нимбэгний шүүс нэмнэ. Энэ нь таны шүдийг цагааруулах шилдэг арга байх болно. Үүнийг долоо хоногт нэгээс илүү удаа хэрэглэж болохгүй гэдгийг санаарай.

7. Устөрөгчийн хэт исэл

Устөрөгчийн хэт исэл хэрэглэх гэж байгаа бол таны шүд хэт мэдрэмтгий биш байх ёстой. Хэрэв таны шүд хэвийн бол хөвөнд устөрөгчийн хэт исэлээ шингээн шүдээ цэвэрлээрэй. Гэхдээ энэ цагааруулах арга шүдний пааланг гэмтээж болзошгүй учраас хэрэглэ гэж төдийлөн зөвлөдөггүй.  Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

6. Жигнэсэн боовны нунтаг болон нимбэгний шүүс

Цайны халбага жигнэсэн боовны нунтаг дээрээ цайны халбага нимбэгний шүүс холин 2 минутын хугацаатай шүдээ цэвэрлээрэй. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэх ба хоёр минутаас илүү хугацаатай хэрэглэж болохгүй.

5. Далайн давс, нимбэгний шүүс болон шүдний ОО

Цайны халбагаар тал далайн давс болон нимбэгний шүүс,  шүдний ОО нэмэн холино. Энэ уусмалаар нэг минутын хугацаатай шүдээ зайлаад асгаарай. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

4. Нимбэгний шүүс болон ус

Нимбэгний шүүс болон усны энэ уусмал нь шүдийг танан цагаан болгоход туслах ба таны амны хөндийг эрүүл болгоно.

3. Алимны цуу болон ус

Цайны халбага тал алимны цууг аяга усаар шингэлнэ. Энэ уусмалаар өглөө бүр шүдээ угаахаасаа өмнө амаа зайлаарай. Өдөр бүр хэрэглэж болно. 

2.  Гүзээлзгэнэ

Нэг ширхэг гүзээлгэнэ аваад халбагаар нухна. Шүднийхээ шар толбыг сайн арилгахын тулд хэдэн минутын турш шүдээ энэ уусмалаараа угаана. Сард нэг удаа энэ аргыг хэрэглэнэ.

1. Шүдний ОО, давс, хүнсний сода болон нимбэгний шүүс

Чимх давс, цайны халбаганы хэмжээтэй шүдний ОО, хүнсний сода  болон 4-5 дусал нимбэгний шүүс хийж холино. Энэ уусмалаараа 4-5 минутын турш шүдээ угаана. Энэ аргыг нэг удаа хэрэглээд л та үр дүнг нь мэдрэх болно. Хоёр сар тутамд нэг удаа хэрэглэнэ.

Анхааруулга: Эдгээр бүх аргыг та нэгэн зэрэг хэрэглэж болохгүй. Хэрэв таны шүд ямар нэг асуудалтай бол эдгээр аргыг бүү туршаарай.

 

 

П.ДОСМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?