САРЫН ДОТОР СОРМУУСАА УРТ УРГУУЛАХ 10 АРГА

2017-09-19  

Салонд очиж мөнгөө үрэлгүйгээр гар доорх материалаар сормуусаа ургуулах аргыг та бүхэндээ хүргэж байна.

10. Самнах. 

Сормуусаа самнаснаар цусны эргэлт нь сайжирч хурдан ургахад нэмэр болно.

Хэрхэн самнах вэ?

Сормуус самнах тусгай сойз эсвэл сайтар цэвэрлэсэн хуучин сормуусны будагны сойзыг хэрэглэж болно. Сойзон дээрээ багахан хэмжээний Е витамин түрхээд өдөрт 2 удаа таван минутын турш самна.

 9. Оливийн тос

Тос-Кастор, Кокос болон оливийн тос зэрэг нь маш их шим тэжээлтэй учраас сормуусны ургалтанд маш ихээр нөлөөлдөг.

Хэрхэн хийх вэ ?

Унтахынхаа өмнө сойзондоо тосноосоо тусаах эсвэл гараа сайтар цэврлэсний дараа тосноосоо тусаан сормуусандаа хэрэглээрэй. Та өөр өөр тос хольж хэрэглэж болно.

8. Вазелин

Вазелин нь хуурайшсан сормуусыг маш сайн чийгшүүлж өгдөг.

Хэрхэн хэрэглэх вэ ?

 Унтахаасаа өмнө сойзондоо эсвэл гарын хуруундаа вазелинаасаа түрхэн сормуусаа арчаарай. Нүдэндээ оруулахаас зайлсхийх хэрэгтэй. Тэгээд өглөө болгон нүүрээ угааж цэвэрлэх ёстой.

7.Тэжээллэг хоол хүнс

Витамины дутагдалд орвол үс болон сормуусны ургалт зогсдог.

Хэрхэн хэрэглэх вэ ?

Уураг, витамин болон тэжээл маш ихээр агуулсан хүнс хэрэглэ. Жишээ нь:  Самар, мах, загас, өндөг, жимс болон хүнсний ногоо.           

6.  Ногоон цай

Ногоон цай нь антиоксидант болон витамин агуулдаг учраас гоо сайхны бүтээгдэхүүн болон үс уналтын эсрэг бүтээгдэхүүнүүдэд хэрэглэдэг.

Хэрхэн хэрэглэх вэ ?

Нэг аяга ногоон цайг хөргөн хөвөнд шингээгээд өдөр хоёр удаа сормуусаа арчина.

5.  Зуун наст

Зуун настын шүүс болон хальс нь үсийг маш ихээр бэхжүүлж тэжээл өгдөг.

Хэрхэн хэрэглэх вэ ?

Шинэхэн зуун настын навчыг авч шүүсийг нь шахан сормуусаа арчина. Арчихгүй хонуулаад өглөө нь угаах ёстой. Үр дүнг нь сайжруулахын тулд оливын тос хольж болно.

4. Массаж

Массажыг зөв хийснээр сормуусны ургалт сайжирдаг.

Хэрхэн бэлтгэх вэ ?

Гараа сайтар цэвэрлэ. Бага зэрэг оливын тос болон наргил модны тосыг хольж зовхи болон сормуусандаа түрхэж 5 минутын турш массаж хийнэ. Энэ аргыг долоо хоногт хэд хэдэн удаа хийж болно.

3. Өндөгний маск

 Өндөг нь биотин болон B витамин агуулдаг учраас үсийг бэхжүүлж уналтаас сэргийлдэг.

Хэрхэн бэлтгэх вэ ?

Нэг ширхэг өндөг, глицерин болон вазелинтай холино. Үүгээрээ сормуусаа арчина. Энэ аргыг долоо хоногт 3 удаа хийнэ.

2. Цэвэрлэгээ

Сормуусны будгаа дутуу арилгах нь сормуусны уналтанд муугаар нөлөөлдөг.

Хэрхэн хийх вэ ?

Будгаа сайтар арилга. Сайн чанарын будаг арилгагч эсвэл оливын тос хэрэглэн сайтар цэвэрлэж байх.

1. Зөв будаж бай

Зарим сормуусны будаг уснаас хамгаалах найрлагатай байдаг. Энэ нь магадгүй сормуусыг хуурайшуулж хэврэг болгож мэднэ.

Хэрхэн хийх вэ ?

Хааяа сормуусаа амрааж дор хаяж долоо хоногт 2 удаа сормуусаа будахгүй бай. Нүдний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд 3-6 сар тутамд хуучин сормуусны будгаа хаяаарай.

 

 

Э.ОТГОО                                                                                                                                                                                  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?