Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн шар сүүний ач холбогдлын талаар хураангуйлан хүргэж байна.
Бяслагыг нь авсан шар сүү нь Сүүний хүчил, фермент буюу энзимээр баялаг төдийгүй сайн чанрын уураг агуулдаг. Мөн витамин В6, В12, В2, К, С, кальци, кали, магни, фосфор, болон бусад амин хүчил агуулдаг илчлэг багтай хүнс юм.
Энэхүү шар сүүг хүмүүс эрт дээр үеэс хоолны дуршил сайжруулах болон хоол шингээх зорилгоор хэрэглэсээр иржээ. Орчин үеийн шинжлэх ухааны судалгааны ажлуудаас харахад энэхүү ундаа нь даралт ихдэх, цус харвах, зүрхний шигдээс зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна холесрины хэмжээг тэнцэрвэржүүлэх, булчингийн жинг нэмэгдүүлэх, ба ясны сийрэгжилтээс сэргийлэх болон хүний биеийн дархлааг сайжруулж, стресс багасгаж, эрч хүч нэмдэг болохыг судалсан байна.
Гадуур худалдаанд байдаг Сүүний уургийн бэлдмэл буюу Whey powder нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан нэмэлт бодис орсон байдаг тул гэрээр хийж хэрэглэх нь илүү үр дүнтэйг зөвлөжээ. Мөн хэрхэн гэрийн нөхцөлд шар сүү хийх талаар жор оруулсан байна. Энэхүү жорыг та бүхэнд хүргэе.
Мэдээж Монгол хүн бүхэн шар сүүгээ гаргаж хэрэглэж мэддэг нь ойлгомжтой ч гадаад хүмүүс хэрхэн шар сүү гаргаж авдаг болох нь сонин байж болох юм.
Нэг литр цэвэр сүүг хөөрүүлээд халуун байхад нь дээрээс нь бүтэн лимоноос шахсан шүүсээ хийнэ. Сайн хутгаад хэсэг хугацаанд амраана. Ингэхэд сүүний өнгө хувирч шаргал ногоовтор туяатай шингэн болж бидний хэлдэгээр ээдэм нь ялгарна. Шүүлтүүрээр шингэнээ шүүж шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгалж хэрэглэнэ. Өдөрт 500 граммаас нэг литр шар сүү уухдаа хэрэв та өөрөө хүсвэл Сүүний хатаасан нунтаг хуурай уураг буюу Whey Powder нэг хоолны халбагыг нэмж ууж болно.
Энэхүү ундааг тогтмол хэрэглэснээр та элэгээ цэвэрлэж элэг өөхлөлтөөс өөрийгээ хамгаалах болно. Монголчууд бид цөс хөөх гэж шар сүүг өглөөд өлөн элгэн дээрээ 1 л хүртэлх бүлээнээр ууж туулгадаг. Зарим хүмүүс улирал тутам элэг цөсөө ийнхүү цэвэрлэх бөгөөд тийм хүмүүсийн царайны өнгө хүртэл тунгалаг сайхан байдгыг бид мэддэг билээ.
БАЙГААГАА ЗӨВӨӨР ХЭРЭГЛЭЖ СУРЦГААЯ
М.ЭНХБАЯР