Монгол сурагчид “E-Icon” тэмцээнээс “Digital Ubiguity school” нэртэй гар утасны аппликейшн бүтээж, тусгай байр буюу “Best#Creativity Award” шагнал хүртжээ. Жил бүр уламжлал болгон зохиогддог гар утасны программ хөгжүүлэлтийн олон улсын VII тэмцээнд энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 100 гаруй шинэ санаа, шийдлүүд өрсөлдсөн байна.
Э.Дөлгөөн, Б.Оюунбаатар нар “Шинэ эрин” сургуулийн XI ангийн сурагч бөгөөд Г.Идэржавхлан багшийнхаа удирдлага дор бүтээлээ хийжээ. Сурагчдын зохион бүтээсэн аппликейшн нь өөрөө өөртөө санах ойтойгоороо онцлог юм.
Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ