ОРОСЫН "ИЛ-276" АЧААНЫ ШИНЭ НИСЭХ ОНГОЦ

2017-11-05  

Аливаа улс орон өөрийн цэрэгт хэрэглэж буй онгоц, зэвсэглэл, техникийг ашиглалтаас гаргах хугацааг тодорхойлж, оронд нь үүрэг гүйцэтгэх дараагийн үеийн шинэ зэвсэг, техникийг байнга хөгжүүлж байдаг тасралтгүй тогтолцоотой байдаг. Оросууд бол эдийн засгийн бэрхшээлийг үл хамаарах орчин үеийн зэвсэглэл, техникийг бүтээх туршилт, судалгааны ажлыг байнга явуулж байна. 

Үүний хамгийн сүүлийн жишээ бол дунд хэмжээний цэргийн "Ил-276" ачааны шинэ онгоцны төсөл юм. ОХУ-ын "Нисэхийн нэгдсэн корпорац"-ын тээврийн нисэх онгоц хариуцсан дэд ерөнхийлөгч Алексей Рогозин, шинэ онгоцны талаар мэдээлэл өгчээ. Шинэ ачааны онгоцыг БХЯ-ны ашиг сонирхолд нийцүүлж бүтээх ба төсөлд оролцуулах багийн бүрэлдэхүүнийг яг одоо бүрдүүлж байна. Одоогийн "Ил-76" ачааны онгоцны хамгийн сайн талуудыг авч бүтээгдэх энэхүү онгоцны техникийн үзүүлэлтийг энэ он дуусахаас өмнө тодорхой болгох гэнэ. 

2023 оноос Ульяновск хотын "Авиастар-СП" зохион бүтээх товчоонд "Ил-276" шинэ ачааны онгоцны туршилтын загварыг бүтээн туршилтад оруулах ба 2025 оноос үйлдвэрлэлд шилжүүлэх бол 2026 оноос зэвсэглэлд оруулах ажээ. Одоогоор энэ үйлдвэрт "Ил-76-МД-90А" загварын ачааны онгоцыг туршилт явагдаж байгаа билээ. Одоо хэвлэлээр явж буй мэдээллийг харвал шинэ "Ил-276" онгоц нь хос турбо тийрэлтэт хөдөлгүүртэй, 800 км/цаг хурдтай, өөрийгөө хамгаалах системтэй, нислэгийн алслалт нь 2-7 мянган км байх ажээ.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?