"ПАРДО"-ГИЙН ТҮЛХЭЛТ

2017-09-27  

Вьетнамын дайны ид үед буюу 1967 оны 3 дугаар сарын 10-нд АНУ-ын 8 дугаар тактикийн сөнөөгч онгоцны хорооны "F-4" /Phantom загварын хоёр нэгж сөнөөгч/ бөмбөгдөгч онгоц Хойд Вьетнамын нийслэл Ханой хотын ойролцоох нэгэн төмөр тээрмийг устгах даалгавартай нисэж байлаа. Эхний онгоцонд байлдааны 132 удаагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгч ахмад Боб Пардо, ахлах дэслэгч Стеве Ваене, харин арын онгоцонд ахмад Еарл Аман, дэслэгч Боб Хоуфтон нар нисэж байв. "F-4" бол хоёр суудалтай, хос хөдөлгүүртэй, тэнгисийн цэрэгт зориулан бүтээсэн алсын зайн амдан сөнөөгч-сөнөөгч/бөмбөгдөгч онгоц юм. Онгоцны урт - 19,2 метр, далавчны урт - 11,7 метр, хөөрөх дээд жин - 28 тонн, дээд хурд - 2370 км/цаг байв. 

Гэвч "бай"-д хүрэхээс өмнөхөн хойд Вьетнамын агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийн галд ахмад Аманы онгоц өртөж гэмтсэн хэдий ч агаарт ниссээр байсан юм. Харин "бай"-д хүрээд дайралт эхлэхийн өмнө дайсны зенитийн шуурган гал тэднийг угтаж авав. Аманы онгоц дайсны их бууны галд дахин өртөж шатахууны сав нь оногдож, түлшээ алдаж эхэлжээ. 

Боб Пардогийн онгоц бас дайсны галд өртөж гэмтэл авсан хэдий ч дайралтаа үргэлжлүүллээ. Дайралт дуусаж бааз руугаа буцах болтол Аманы онгоцны түлш хойд вьетнамын хилийг даваад Лаос ороход хүрэлцэхгүй болох нь бүгдэд тодорхой болжээ. Хэрвээ нисгэгчид хойд Вьетнамын нутаг дэвсгэр дээр шүхрээр буувал дайсанд олзлогдох аюул бодиттой нүүрлэж, хувь тавилан нь тодорхойгүй байдал орох байв. Харин Пардогийн онгоц бага зэрэг гэмтэл авснаас гадна Лаосын хил хүртэл хангалттай нисэх түлштэй байжээ. 

Пардо үүссэн цагийн байдалд дүгнэлт хийхэд түүнд нэг бол Аманы онгоцыг орхиж явах, эсвэл тэдэнтэй хамт үлдэх гэсэн хоёр сонголт үлджээ. Харин Пардо мөр зэрэгцэн тулалдаж явсан хоёр нөхрөө дайсны дунд орхиод явж чадсангүй. Аманы онгоцны түлш дуусан хөдөлгүүр нь унтарч эхлэх үед Пардогийн толгойд түүний онгоцыг Лаосын хил хүртэл өөрийн онгоцоороо түлхэж нисэх тухай "галзуу" гэмээр санаа харван орж ирлээ. Эхлээд түүний онгоцыг араас нь өөрийн онгоцны хошуугаар түлхэх гэж маш болгоомжтой хэд хэдэн удаа оролдсон хэдий ч амжилтгүй болжээ. Тэгэхээр өндөр, хурдаа алдаж буй онгоцыг агаар түлхэж явах өөр үр дүнтэй арга хамгийн богино хугацаанд олох хэрэгтэй болов. 

"F-4" бол анхандаа тэнгисийн цэрэгт зориулагдсан, нисэх онгоц тээвэрлэгч дээр хөөрч, буухаар бүтээгдсэн онгоц юм. Ийм онгоцны сүүл хэсэгт нисэх онгоц тээвэрлэгч дээр газардах үед тросс тээглүүлэх зориулалттай дэгээ байдаг. Уг дэгээг буулгахыг Аманаас хүссэн байна. Ингээд Пардо өөрийн онгоцны салхины шилийг Аманы онгоцны дэгээнд тулгаад нөхрийнхөө онгоцыг түлхэж нисэв. Замдаа агаарт үүсэж буй чичирхийллийг улмаас 15-30 секунд тутам Пардо өөрийн онгоцны байрлалыг тэгшилж байжээ. Энэ маневр нь Аманы онгоцны өдөр алдалтыг минутад 450 метр хүртэл багасгаж өглөө. Үүгээр бүх асуудал шийдэгдсэнгүй. Пардогийн онгоцны зүүн хөдөлгүүр галд автаж, унтраахаас аргагүй байдал оржээ. Хөдөлгүүрийг унтраагаад дахин асаасан боловч гал гарсан хэвээр байсан тул тэр чигт нь үлдээсэн байна. Тэгээд ч Пардогийн онгоцны түлш дуусаж байсан юм. Пардо, Аманы онгоцыг ийм байдалтайгаар 141 км зайд түрж нисээд бүгд онгоцоо орхиж шүхрээр буухаар болжээ. Эхлээд Аманы онгоцны хоёр, дараа нь Пардо, хамтрагчтайгаа онгоцоо орхиж шүхрээр бууж 4 нисгэгч дөрвүүлээ эсэн мэнд бааздаа буцсан юм. 

Тухайн өдрийн жинхэнэ баатраар Пардо тодорсон боловч болсон явдал зарим дээд тушаалын дарга нарт таалагдсангүй. Бүр үнэтэй байлдааны техникийн гаргуунд гаргасан хэмээн цэргийн хээрийн шүүхээр оруулахаар заналхийлсэн боловч уг хэрэг удалгүй хаагджээ.

Энэ явдлаас хойш 20 жилийн дараа тухайн өдөр Пардо үнэхээр баатарлаг гавьяа байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч хоёр нисгэгчийг "Мөнгөн одон" нэхэн шагнасан байна. Энэ үйл явдал Америкийн нисэх хүчний түүхэнд "Пардогийн түлхэлт" хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

 

 

Р.ЭНХБОЛД /ДЭД ХУРАНДАА/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
77:Чирээд нисчдээ 2019-12-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?