Бээжин хотын анхны цахилгаан соронзон “S1” галт тэргийг зорчигчгүйгээр туршиж байна. Гал тэргийг оны эцсээр албан ёсоор ашиглалтад оруулж, жилдээ давхацсан тоогоор 56 сая 850 мянган хүнд үйлчлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тус галт тэрэг Бээжин хотын баруун хэсгийн дүүргийг хотын төв замтай холбох цорын ганц галт тэрэг юм. Цахилгаан соронзон "S1" гал тэрэг нь БНХАУ бие даан зохион бүтээсэн бага, дунд хурдны анхны маглев галт тэрэг юм. Тус галт тэрэг нь Бээжин хотын байгалийн хэд хэдэн үзэмжит бүсээр дайран өнгөрөх ажээ.
Эх сурвалж : Mongol.cri.cn