РОБОТ ЦАГДАА ХУУЛЬ САХИУЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-11-21  

БНХАУ-ын Бээжин хотын нисэх онгоцны буудлын хурдны замын хашлаганд 24 цагийн турш эргүүл хийж, хууль сахиулах “Роботон цагдаа” суурилуулжээ. Хэрэв жолооч хууль зөрчин машинаа зогсоовол тэр “гүйн” ирж, машины зураг аван, бичлэг хийх аж. Үүний дараагаар авто замын удирдлагын байгууллагад мэдээлэл дамжуулж, холбогдох байгууллага жолоочид шийтгэл ногдуулах юм.

Уг робот “цагдаа” нь автоматаар урагшаа явах, ухрах, зогсох гэх мэт үйлдлүүдийг таван км цагийн хурдтай хийх чадвартай. Түүнчлэн чемоданы хэмжээтэй, 20 кг орчим жинтэй бөгөөд хурдны замын гадна талын хашлагын тусламжтайгаар хөдөлдөг. Нэг хүн хялбархан зөөн суурилуулах боломжтой. Нэг удаа цэнэглэхэд 5-8 цаг ажилладаг байна.

 

 

Эх сурвалж : CCTV.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
77:Кинон дээр гардаг шиг байж чадахгүй 2019-12-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?