"ЭРЭГ" АРТИЛЛЕРИЙН ХӨДӨЛГӨӨНТ ЦОГЦОЛБОР

2017-10-12  

Далай, тэнгистэй улс орнуудад давуу тал олон бий. Гэвч эдгээр улс орнууд өөрийн улсын далайн эргийн хилийг хэрхэн хамгаалах талаар үргэлж анхаарлаа хандуулж ирсэн. Хуучны ЗХУ-ын "Баррикады" зохион бүтээх товчооны эрдэмтэд, цэргийн инженерүүд 1976 оноос 130 мм-ийн калибрын их буугаар зэвсэглэсэн А-222 "Берег" эргийн хамгаалалтын зориулалттай артиллерийн хөдөлгөөнт цогцолборын төсөл дээр ажиллаж эхэлсэн юм. Уг цогцолборын анхны бүтэн загварыг 1988 онд бэлэн болгож туршилтад оруулсан байна. 

"Берег" артиллерийн хөдөлгөөнт цогцолбор нь 4-6 нэгж 130 мм-ийн өөрөө явагч их бууны систем, 1 нэгж "МР-195" загварын удирдлагын систем бүхий хөдөлгөөнт удирдлагын байр, 1-2 нэгж байлдааны жижүүрлэлтийн хангалтын машинаас бүрддэг. Уг хангалтын машинд 30 кВт-ийн цахилгаан гаргах хүчин чадалтай 2 ширхэг агрегат суурилуулж өгчээ. Эдгээр бүх хэрэгслүүд бүгд 8х8 тэнхлэгтэй "МАЗ-543М" загварын хүнд даацын автомашинууд дээр суурилж өгсөн юм.

Артиллерийн цогцолборын ажиллах зарчим тун нарийн байна. Удирдлагын байранд байрлах радар нь 35 км-ийн радиуст усан дээр цагт 185 км хурдалж буй дайсны хөлөг онгоц болон бусад "бай"-нуудыг илрүүлэх ба тэднийг эрэгт 22 км-ийн зайд дөхөж ирэх үед нь гал нээж устгах боломжтой. Газрын "бай"-д ч гэсэн гал явуулж болно. Хамгийн гайхамшигтай зүйл бол 130 мм-ийн өөрөө явагч их буу нь автоматаар нэг минутад 72 удаа буудлага хийдэг ба хамгийн гол буудлагын үед хийгдэх засварыг удирдлагын байрнаас автоматаар шууд хийдэг байна. Энэ бол дайсны хөлөг дээр өндөр цэцтэй, том калибрын их бууны сумнууд тун богино хугацаанд их хэмжээгээр буулгана гэсэн үг билээ.

 

 

Р.ЭНХБОЛД /ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
77:Сансарын ****ийг ямарч газрын **** гүйцэхгүй 2019-12-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?