ХАЛААСАНД БАГТАХ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨТӨЧ БИЙ БОЛЛОО

2017-09-11  

Их хотын завгүй амьдралд нийтийн тээврийн тухай мэдээллийг хялбархан авч хэрэглэхэд танд туслах “UB Smart Bus” аппликэйшны дараагийн хувилбарыг “Улаанбаатар смарт карт” компаниас гаргаад байна. Та тус аппликэйшнээс нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг,  U money карт цэнэглэх борлуулах цэгүүдийн байршлын мэдээллийг авах боломжтой. Энэхүү аппликэйшн нь Android болон IOS систем дээр ашиглах боломжтой учир бүх смарт утсанд суулгаж болно. "UB Smart Bus" аппликэйшныг гар утасныхаа AppStore-оос татан авч нийтийн тээврээр зорчихдоо ашиглаарай гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?