НАМРААР ДЭЛГЭРСЭН НАНДИН ХАЙРЫН ӨДРҮҮД МИНЬ БУЮУ ДУУЧИН Д.АМАРТҮВШИНГИЙН ХАЙРЫН ӨДРҮҮД – ИЙН ТҮҮХ

2017-09-14  

Ардчилсан хувьсгалын анхны жилүүд үргэлжилсэн 90-ээд оны дунд үе шиг санагдана,аргамаг хүлгийн явдал эцээсэн эрмэг нас байж дээ …Хол ойрын зочин гийчний хөлд дарагдсан далай ээжийн минь зун юутай үзэсгэлэн бас юутай алжаангуй.Жанхайн амралт гэж уулаараа овоглосон манай амралт нуурын зүүн баруун эрэгтээ байдаг цорын ганц том жуулчны бааз байлаа.Амрагчидын алжаал тайлах,ая тухыг хангах чөлөөт тоглоомууд сагсан бөмбөг,гар бөмбөг,ширээний бөмбөг морь болон усан аялал бүгд л байсан даа.Тэр дундаас ЖАНХАЙ АМРАЛТ-ын бүжиг гэж холын гийчний байтугай ойрын залуусыг дуудсан сайхан цэнгүүн байлаа,тэнд би анх түүнийг олж харсан юм даа.Анхны харц,анхны шохоорхол болж тэр шохоорхол минь түүнтэй ганц бүжиглээд л дурлал болж билээ.Тэр хотын охин болхоор нийтийн бүжгэнд тааруухан байсан ч би тавилгүй зууралдсаар л нэг бүжгийн ая дуусгасан юм даа.Гэхдээ би бүжиглэж дуусаал өөрийгөө,өөрийн эрхгүй голсон доо,учир нь тэр хотын охин манай амралтын захирал тарган цатгалан,тансаг бийлэгжүү айлын том охин байлаа.Түүний хажууд байнга шахуу дагаж явах бялдаржуулахын тамирчин , жолооч нэртэй хамгаалагч залуу,энэ бүгд надаас хол мэт санагдсан ч дурлал хэмээх миний зүрх сэтгэлийн шуурганд тэд бүгд туугдан уруудсаар нэг л мэдхэд миний хайрын бор овоохойд тэр охин ээжийн минь барьсан талх өрөм хоёрыг амтархан зооглоод инээмсэглэнгүй сууж байж билээ.


За ингээд л би гэдэг хүн найз нөхдийнхөө дунд жинхэнэ од болж сагсуурч гарлаа даа.Гэтэл сагсуугийн гай төдөлгүй гарч амралтын захирал ээжийнх нь чихэнд ховч шаазгайн хошуу хүрсэн бололтой,тэр маань гэрийн хорионд орлоо.Би амралтын тогооч эгчдээ загнуулж,хөгшин эхийнхээ нэр нүүрийг бодход яанаа,энэ хэцүү цагт би ажил төрлөөсөө халагдвал бид яаж амьдрах юм гээд л эрүүний шөлийг ч хүртэж билээ.Нээрээ ч тийм дээ,хотын тэр баян айлын… гэхдээ тэр минь тийм эрх танхи байгаагүй,их хэрсүү,ажилд махруу,ухаалаг…охин хөдөөний сургууль соёлгүй,зүдүүхэн айлын зүрхтэй бор залууг яаж хайрлах вэ дээ.Гэхдээ л би түүнийгээ нуурын эрэгт завины зогсоол дээр усанд явах далимаар намайг харж зогсдог болов уу гэж бодоол, би үлгэрийн хөлөг хүлэглэж ирээд л түүнийгээ сундалдаад аав ээжээс нь зугтаан хөх цэнхэр далайн номин гүнрүү давхих юмсан гэж мөрөөдөөд л аавынхаа гэрийн гадна аргал сандаалан суудагсан.Ингээд хэзээ ч бүтэхгүй энэ хайраа зүрх сэтгэлийнхээ самбарт шүлэг болгон тэрлэж билээ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?