Нүүр   /  

ДОРНОД АЙМГИЙН 7 СУРГУУЛЬ, 4 ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР АЖИЛ ХАЯЛАА

2017-09-22  

ХООСОН АНГИ зурган илэрцүүд

Багш нарын цалинг 1,6 сая төгрөг болгох шаардлагыг монголын багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос шаардаад байгаа. Энэ шаардлагыг биелүүлэх хүртэл тэмцлийн хэлбэрээ үргэлжлүүлэх болно гэдгээ ч мэдэгдээд байгаа юм. Улмаар өнөөдөр улс орон даяар багш нарын цалингүй ажил хаялт боллоо.  Боловсролын байгууллагын цалинг 3 жил тутамд нэмэгдүүлж байхаар хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 3 талт хэлэлцээрт тусгагдсан ч Засгийн газар сүүлийн жилүүдэд энэ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж чадахгүй байгаа. Хамгийн сүүлд багш нарын цалинг 2012 онд 5 хувиар нэмсэн гэж байгаа юм. Тиймээс монголын үйлдвэрчний эвлэлийн хороо дээрх асуудлаар арбитрийн шүүхэд хандаад байна. Үүнтэй зэрэгцээд багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо байгуулагдаж багш нарын цалинг 1,6 сая төгрөг болгох шаардлагыг тавьсан.

Засгийн газраас шаардлагын хариуг хүргүүлэхдээ 2018.1.1-нээс үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх саналыг хүргүүлсэн юм. Харин багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос дээрх хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ илэрхийлж өнөөдөр улс орон даяар багш нарын цалингүй ажил хаялт зохион байгууллаа.  Дорнод аймгийн тухайд ажил хаялтад хэрлэн сумын 7 сургууль,  4 цэцэрлэг, хөдөөгийн Баянтүмэн, Матад, Булган, Халхгол сумдын сургууль цэцэрлэгүүд оролцлоо. 

БСШУСЯ-наас багш нарын ажил хаялтыг хуулийн үндэслэлгүй гэж үзэн бүх шатны боловсролын байгууллагын дарга эрхлэгч нарт сургалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөсөн мэдэгдэл өчигдөр үдээс хойш иржээ. Мэдэгдэл хүлээн авснаас хойш зарим сургууль цэцэрлэгийн багш нар ажил хаялтанд оролцох шийдвэрээсээ буцсан байна. Ямартай ч багш нарын эхний ажил хаялт ийнхүү боллоо. Ирэх мягмар гаригт буюу 9-р сарын 26-нд 2 дахь ажил хаялтаа зарлахаа багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос мэдэгдлээ.

 

 

А.ИЧИНХОРЛОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?