Нүүр   /  

ХОВД ИХ СУРГУУЛЬ “УНИВЕРСИАД-2017” ХХ НААДМЫН “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ЭЗЭН БОЛЛОО

2017-09-27  
 
Монгол Улсын Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадам Ховд хотноо 09 сарын 24-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. “Унирверсиад-2017” XX их наадамд ОХУ-ын Тувагийн их сургууль, Ховд их сургуулийн Күнзийн институт, Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Ховд Хөгжил политехник коллежийн найман багийн 300 гаруй баг тамирчид волейбол, сагсан бөмбөг, шатар, үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг гэсэн спортын 6 төрөл, гоцлол дуу, гоцлол бүжиг, язгуур урлаг, гоцлол хөгжим, ардын бие биелгээ, оюутан мисс гэсэн урлагийн 6 төрөл тус бүрээр 150 багц медаль, ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын төлөө хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. 

“УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадамд Ховд их сургуулийн баг 35 оноогоор тэргүүн байр эзэлж, ХИС-ийн захирал, доктор, дэд профессор В.Сайнбаяр, ОУХ-ний мастер, дасгалжуулагч Д.Баярболд нар “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”, алтан медаль гардан авлаа. Наадмын хоёрдугаар байрт доктор, профессор М.Банзаагааяа захиралтай АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, гутгаар байрт доктор н.Оюунбилэг захиралтай МУИС-ийн Завхан сургууль тус тус шалгарлаа. 

Наадмын хаалтын үйл ажиллагаа Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын Спорт цогцолборт ёслол төгөлдөр болж, дараагийн XXI их наадам Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль дээр зохион байгуулагдах шийдвэр гаргасны дагуу тугийг төлөөлөгчид хүлээлгэн өгөв. 

Мөн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр ХИС-ийн багш, МУСТА Ч.Вашаг “Ховдын төлөө” медалиар, ХИС-ийн Биеийн тамир, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Болдыг БСШУСЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан, Спортын мастер, багш Ч.Түмэндэлгэрийг БСШУСЯ-ны Биеийн тамирын тэргүүний ажилтан, Спортын дэд мастер, багш Ч.Түвшинсайхан, Хичээлийн туслах ажилтан Г.Нарантуяа нарыг БСШУСЯ-ны Жуух бичгээр, МУИС-ийн Завхан сургуулийн багш, Спортын мастер н.Батбаасан, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал, доктор Ц.Лумжав нарыг Засаг даргын Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнаж урамшууллаа. 
 





 
 
 
 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?