Монголын телевизүүд мөнгө санхүүгийн хомсдолд өртсөн. Санхүүгийн хувьд өөрсдөө биеэ даасан байдал нь алдагдаж, эздээс хамаарал нь улам ихэссэн. Улс төр, эдийн засгийн томоохон бүлэглэлүүд бий болгосон телевизээ санхүүжүүлэхэд гар татах болсон нь уран бүтээлчдэд хүнд тусах болсон ийм л нийтлэг дүр зураг нь Монголын телевизийн өнөөгийн дүр төрх юм. Шинэ кино ч худалдан авч чадахаа больсон гэж хэлж болно.
Тэгвэл Монголд ганцхан телевиз цэцэглэж байна. Тэнд мөнгө санхүүгийн ямар ч асуудал алга. Авьяаслаг Монголчууд хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн Монгол НД телевизийн хамт олон бас нэгэн шоуг Монголчууддаа хүргэхэд бэлэн болжээ. Тэр бол дэлхийд алдартай VOICE шоу юм.
Voice Mongolia шоуны шүүгчээр Киви-гийн Ука, Камертоны Болд, Продюсер Ононбат, Хурдын Отгонбаяр нарыг сонгосон байна. Хамгийн эмоцитой шүүгч нараар Кивигийн Ука, Хурдын Отгонбаяр нарыг нэрлэж байна. Наранзуны Боловсрол телевизэд үзүүлсэн ухаантай дүрийг Ононбат үзүүлэх нь. Ийм нэгэн шоу Монголчуудыг байлдан дагуулах нь. Эрхийг нь авахын тулд хэдий хэмжээний төлбөр төлсөн, ямар ашиг олохоор төлөвлөснөө одоохондоо далдалж байна. Хамгийн гол нь мөнгө зарах, олохдоо биш, гайхалтай шоуг Монголын хөрсөнд буулгахдаа гэж Монгол НД телевизийн гүйцэтгэх захирал Бат-Эрдэнэ онцоллоо
Э.МАНДУУЛ