“JURTE” МОНГОЛ ГАЙХАМШИГ,1970-1980 ОНЫ УРАН НУГАРААЧИД НЭГЭН ТАЙЗНАА ТОГЛОНО

2017-10-31  

Монголд анх удаа дахин давтагдашгүй 6-60 насны дэлхийн дээд амжилтын эздийн уран нугаралт, орчин үеийн циркийн үзүүлбэртэй хосолсон тоглолт болох гэж байна. 

Монгол улсын нэрийг Дэлхийн тавцанд уран нугаралтын гайхамшгаар таниулсан МУГЖ, уран нугараач Лодойн Энхцэцэгийн уран бүтээлийн 45 жилийн ойд зориулсан дэлхийн дээд амжилтын эзэд 6-60 насны уран нугараачдын нэгдсэн “Performance of Six to Sixty years aged contortionists” уран нугаралт, циркийн үзүүлбэрийн хосолсон дахин давтагдашгүй, гайхамшигт тоглолтыг үзэгч түмэндээ хүргэхээр болжээ. Манай тоглолтонд Нарны Циркийн багш МУСТА, уран нугараач Ж.Эрдэнэчимэг, МУСТА, уран нугараач Б.Сэрчмаа нар АНУ-ын San-Francisco, Las Vegas хотоос, мөн Япон улсын жүжигчид уригдан ирж оролцоно.

Мөн тоглолтын үеэр 90 уран нугараачид нэгэн мөчид нэгдэн нугарах гайхамшигт үзүүлбэрийг та бүхэнд хүргэнэ. Энэхүү тоглолтын үеэр цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон Монголын анхны орчин үеийн “Angels” төвийн 10 жилийн ой давхцаж байгаа бөгөөд үндэсний хэв маягийг орчин үеийн циркийн урлагтай хослуулан найруулан тавьж буйгаараа уг тоглолт онцлогтой юм. 40, 55, 60 насны эмэгтэй уран нугараачид уран нугаралтын гайхамшгийг нэгэн тайзнаа үзүүлэх дэлхийн хаанаас ч бус зөвхөн Монголд үзэх боломжтой, олны мэлмийг мялааж, гайхшралыг төрүүлэх цор ганц тоглолтыг та бүхний сонор мэлмийд хүргэхээр болжээ.

Тоглолтонд урилгаар уртын дуучин МУСТА Д.Жавхаасайхан Д.Үүрийнтуяа, ятга Г.Солонго "Торгоны хээ" ХЦДБЧуулгын гоцлол дуучин МУСТА Н.Нямдаваа болон амьд хөгжмийн хамтлагтай хамтран орчин үеийн циркийн урлагийг толилуулах болно. Тоглолтын ерөнхий найруулагчаар МУГЖ Л.Энхцэцэгийн хүү Франц улсад ОУ-ын Орчин Үеийн Циркийн Урлагийн Төв Дээд Сургуулийг Монгол улсаас анх төгссөн МУСТА Б.Оргилболд ажиллаж байна.

Тоглолт 11-р сарын 5-нд The Corporate Hotel & Convention Centre-т 17.30 цагаас зохион байгуулагдана. Тоглолт нийт 120 минут үргэлжилнэ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?