ХАЛДВАРТ БУС ӨВЧИН, ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2017-11-07  

Улаанбаатар хот энэ оны тавдугаар сарын 16-нд халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах зорилго бүхий “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д  нэгдсэн билээ. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт өнөөдөр зохион байгуулагдаж байгаа юм. Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь зам тээврийн осол гэмтэл юм. Эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл нас баралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. 1990 онд нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт орж байсан бол, 2000 оноос хойш тогтмол гуравдугаарт орж байна.   Сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3.9 дахин бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байгаа юм.  Тиймээс зам тээврийн ослын үед учрах гэмтлээс сэргийлэх нэн ач холбогдолтой хэрэгсэл бол хамгаалах бүс, хамгаалалтын малгай юм” хэмээн онцоллоо.

2010 онд Монголын мянганы сорилтын сан- Эрүүл мэндийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-нд жолооч нарын 65.9 хувь нь урд, хойноо суудлын даруулгатай, жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхэд тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл, даруулгын хэрэглээ 17.1 хувьтай байсан аж. Энэхүү уулзалтаар дамжуулан “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, шийдвэрлэнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?