ЗУРГААН НАЙРУУЛАГЧ ХАМТРАН НЭГ КИНО БҮТЭЭХЭЭР БОЛЖЭЭ

2017-11-09  

"Карма” буюу үйлийн үр сэдвийн дор зургаан шилдэг найруулагч нэгдэн уран бүтээл туурвихаар болжээ. "Хязгааргүй үнэн худлын дунд гагцхүү үйлийн үр оршино” хэмээсэн найруулагчид хүний сайн, муу хийсэн үйл бүхэн гурван цагийн амьдралд харилцан уялдаатай болохыг уран бүтээлээр харуулах ажээ.

Тэд хэдийгээр жил гаруйн хугацаанд бэлтгэгдсэн энэхүү нэн сонирхолтой уран сайхны киногоо оны өмнө гаргахаар төлөвлөжээ. Үзэгчид нэг киноноос зургаан өөр өнгө, зургаан өөр санааг хүлээн авах юм.

Нийгэмдээ эерэг, зөв мэдээллийг түгээхээр нэгдсэн найруулагчид нэгэн дуугаар "бидэнд ашиг чухал биш” хэмээсэн юм.

Ингээд ЗУРГААН НАЙРУУЛАГЧИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ :

Б.Ганболд /Хамба студи/

Ш.Доржсүрэн /ДОЗ энтертайнмент/

Ч.Ганзориг /Монголфильм студи/

Ч.Батбаяр /Мазаалай студи/

П.Дэлгэрбаяр /Абсолют студи/

Б.Чингүүн /ЕСҮ фильм/

Зургаан найруулагчид "Үйлийн үр” сэдвийг ямар жанраар гаргах вэ гэдгийг сугалаагаар шийджээ. Өөрөөр хэлбэл, тэд триллер, драма, эротик гэх мэт зургаан өөр жанраар нэг сэдвийг илэрхийлэн гаргах юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
АМЖИЛТ:ЯНЗТАЙ БҮТЭЭЛ ГАРГААРАЙ. 2017-11-09
янжаа:САЙХАН БҮТЭЭЛ ГАРАХ БАЙХАА 2017-11-09
зочин:АМЖИЛТ 2017-11-09
янжаа:ХАМТАРЧ ХИЙВЭЛ ЧАНАРТАЙ БҮТЭЭЛ ТӨРНӨ 2017-11-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?