“Мартагдшгүй хайр”, “Харц”, “Нандин хайр”, “Үггүй бороо”, “Хайрлаач намайг”, “Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө” бидний сэтгэлд хоногшиж дурсамж хөврүүлсэн хайрын дууны эзэд “Салхи” хамтлаг байгуулагдаад 20 жил болсон байна.
Хайрын дууч залуус энэ сарын 25-нд Улаанбаатар паласын концертийн их танхимд “Салхи 20 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийнэ. Үе үеийн, нас насныхны сонсох дуртай хит дуунууд эгшиглэх “Салхи 20 жил” тоглолтын хөгжимчдээр “Айзам 2”, “Fire”, “ PEK ON” хамтлаг, Баянмонгол чуулгын уран бүтээлчид ажиллах юм.
Тоног төхөөрөмж, гэрэл дулааны асуудлаа орчин үеийн аргаар шийдсэн шинэхэн тохьтой тухтай Улаанбаатар паласт “Салхи” хамтлагийн дурсамж сэргээсэн үдэшт тухлан саатаарай.