АВСТРАЛИД МОНГОЛ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2017-11-25  

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австрали Улсад суугаа Монголчуудын Холбоотой хамтран “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо 11 дүгээр сарын 22-нд хийжээ.

Энэ нь Австрали Улсад монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болов.

Англи хадмал орчуулгатай уг киног Сидней хотод 3 өдөрт 2 удаагийн давталттайгаар гаргахад 2,000 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд үзэгчдийн 5 орчим хувь нь гадаадын иргэд байв. Нээлтэнд Австрали Улсад суугаа Элчин сайд Б. Чулуунхүү, Монголчуудын холбооны төлөөлөгчид болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат нар оролцлоо.

Цаашид “Зүрхийн хилэн” киног Австралийн Канберра, Мелбурн, Брисбэн хотуудад тус тус гаргахаар төлөвлөж байна.

 

 

Эх сурвалж : Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?