ТЭНГИС КИНО ТЕАТРТ 12 САРД НЭЭЛТЭЭ ХҮЛЭЭЖ БУЙ КИНОНУУД

2017-11-30  

“ХАМГИЙН ХӨӨРХӨН ОХИН” УРАН САЙХНЫ КИНО

Багаасаа дотно найзалсан Зулгэрэл, Мишээл гэх охид өсвөр насныхны нэгэн адил анхны үерхэлтэйгээ учирна. Гэвч хэн хэнийх нь үерхэл бүтэлгүйтсэн ч ажилсаг, дайчин, бас даруухан Зулгэрэл эцэст нь анхны хайртайгаа учирдаг бол сахилгагүй, юунд ч үл гутрах хөгжилтэй зантай Мишээл охин ээлжит нэгэн азгүйдлийнхээ дараа дахин нэг дурлалтай учирна. Хоёр найз охин анхны үерхэл, анхны дурлал, анхны хайртайгаа учрахын зэрэгцээгээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө няцаж цуцахгүйгээр тэмүүлдэг. Уянгын жанарын тус киноны найруулагчаар Л.Таванбаяр ажиллаж, Жаалхүү фильм, Түвшин энтертайнмент, Сэлэнгэ Бугант ХХК-ийн хамтран ажиллажээ. Тус кино нээлтээ 12- САРЫН 2-НД Тэнгис кино театрт хийнэ.

“ШИНЭ ЖИЛ” УРАН САЙХНЫ КИНО

Шинэ жилийн үдэшлэгт хэт баярласан Зоригоо нэгэн нууцлаг өвгөнтэй тааралдсанаар маргааш өглөө нь үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. Ингээд 30 гарсан ч гэрлэж амжаагүй гоонь эр маань өөрөө ч мэдэлгүй будлианы гол дүр болон хувирдаг. Ажил уу? Амьдрал уу? Бэрх сонголттой тулгарна. Хувь тавилан даажигнаагүй байгаа? Асуудалд хэрхэн хандахаас хувь тавилан шалтгаална. Харин шинэ жилийн орой бүх зүйл сайхан болно гэдэгт итгэх хэрэгтэй. Тус киноны уран бүтээлчид шинэ он, шинэ цаг хугацаа, шинэ түүх эхэлж байгааг харуулахыг зорьжээ.

Киноны найруулагчаар СГЗ П.Батболд, Зохиолч С.Хандмаа, Тэгт тойрогт кино компани, “Вий фильм”, “Нүүдэлчин домог” теле студи нарын хамтын бүтээл Романтик инээдмийн жанарын тус кино 12-САРЫН 8-НД Тэнгис кино театр нээлтээ хийнэ.

“ОДДЫН ДАЙН БАСҮҮЛЧИЙН ЖЕДАЙ” УРАН САЙХНЫ КИНО

Харанхуйн хүчтэй тулалдах их үйлсийн явцад Рей бүсгүй хамгийн сүүлчийн жедай дайчин Люк Скайволкер-тэй уулзана. Тэд цаашид хэрхэх бол…

Адал явдалт, Уран зөгнөлт тус киног найруулагч Райн Жонсон, Жорж Лугас хамтран бүтээсэн байна. Тус кино нь 12-Р САРЫН 15-НД  Тэнгис кино театрт нээлтээ хийнэ.

ЖУМААНЖИ : ШИРЭНГЭД МОРИЛ

Ахлах сургуулийн 4 хүүхэд агуулахаас хуучин тоглоом олно. Улмаар тус тоглоомыг эхлүүлснээр тэд насанд хүрсэн хүмүүс болж хувиран ширэнгэн ойд очсон байна...

Адал явдалт, Инээдмийн уран сайхны кино 12-Р САРЫН 22-НД  Тэнгис кино театр нээлтээ хийнэ.

ПАДДИНГТОН-2

Амьдралд хамгийн чухал зүйл юу вэ? Тэр бол гэр бүл. Гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн үзэл бодолтой байдаг. Ганцхан зүйлийг тэднийг нэгтгэдэг. Бие биеэ хайрлах хайр, хүндлэх сэтгэл, нандин холбоо тэднийг нэгтгэдэг. Тэгвэл энэ бүхнийг хүүхдүүдэд тань хөгжилтэй, адал явдалтайгаар харуулах "Паддингтон-2" уран сайхны кино тун удахгүй Тэнгис кино театрт 12-Р САРЫН 22-НД хийнэ.

ТӨГС ДУУГАРАЛТ-3

Бэллагийн эгч дүүс эргэн нэгдэж хамгийн сүүлийн удаа нэгэн томоохон тэмцээнд оролцоно. Гэвч тэнд хүчтэй өрсөлдөгч хамтлагтай нүүр тулах болно. Шинэ өрсөлдөөнд тэд бэлэн болов уу? Төгс дуугаралт киног та 12-Р САРЫН 29-НД Тэнгис кино театраас хүлээн авч үзээрэй.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
БУЯА:шинэ жилийг үзнээ 2017-11-30
tuguldur:gadaad kino goe chirtmas kino bhgvi yumuu? 2017-11-30
Жагаа:сүүлийн кино сак бололтой 2017-11-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?