“ХИЛЧИН” ХАМТЛАГ ШИНЭ ДУУЧДААР БҮЛ НЭМЛЭЭ

2017-12-08  

Image

Цэргийн гавьяаны одонт ХЦБДЧ-ын дэргэдэх “Хилчин” хамтлагт дуучин сонгон шалгаруулах гурван үе шаттай уралдаан тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээний сүүлийн шатанд шалгарч үлдсэн таван дуучны “Гала” тоглолт 2017 оны 12-р сарын 6-ны өдөр ХЦДБЧ-ын соёлын төвд болсон. Тоглолтонд таван оролцогч гадаад болон “Хилчин” хамтлагийн дуугаар өрсөлдсөн юм.

Тэмцээний дүн гарахад оролцогч Н.Энх-Амгалан 1-р байр, Г.Түвшинбаяр 2-р байр, О.Цэцэгмаа 3-р байр, Н.Баярчимэг 4-р байр, Г.Оюунболд 5-р байрт тус тус шалгаран үлдсэн. Нэг болон хоёрдугаар байр эзэлсэн хоёр оролцогчийг “Хилчин” хамтлагийн дуучнаар ажиллах эрхийн бичгээр шагнасан бол удаах байруудыг эзэлсэн оролцогдыг “Хилчин” хамтлагтай хамтарсан 500 мянган төгрөгийн уран бүтээл хийх эрхийн бичгээр шагнаж урамшуулсан билээ. Ийнхүү “Хилчин” хамтлаг залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэллээ.

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?