МОНГОЛ ГЭРТ ЭГШИГЛЭСЭН АЯЛГУУ

2017-12-08  

ARTGER Entertainment хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн цоо шинэ сонирхолтой хөгжимлөг хөтөлбөр нь GER SESSIONS билээ. Олон улсын янз бүрийн хөгжмийн хамтлаг дуучид болон Монголын шилдэг уран бүтээлчид хөдөө нутгийн нүүдэлчин айлын хотонд очиж Монгол гэрт тоглон тэр ая эгшгийг нь цуврал контент болгон түгээж эхэлжээ. “-Энэ өвөрмөц дуу хуурыг телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулж байна” хэмээн ARTGER-ийн захирал, найруулагч Р.Жавхлантөгс ярьлаа.

GER SESSIONS-ийн анхны дугаарт Испанийн Барселона хотоос PLANETA LEM хэмээх реггэ рок урсгалаар тоголдог хамтлаг өөрсдийн Mariposas хэмээх дуугаа тоглож сонирхуулсан. Дараагийн зочин нь АНУ-ын Техас мужын NOISE REVIVAL ORCHESTRA хамтлаг байжээ. Ийнхүү Монгол гэрт дуу хөгжим үргэлжлэн эгшиглэсээр байна. Энэ жилийн шинэ жилд зориулсан ээлжит дугаараа Дархан-Уул аймгийн “Ноён Хонгор” уулын өвөрт өвөлжиж байгаа малчны гэрээс бэлтгэлээ. Эднийд Монголын Хөвсгөл, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Америк залуусын  дуу хөгжмийн хамтлага ирж ая дуугаа өргөн гэрийн жаврыг үргээлээ. Хамтлагатай Дархан хотын “Залуучууд” театрын хөгжмийн удирдаач О.Золбаяр оролцон хамт тоглолоо.

ARTGER Entertainment байгууллага нь Рок Наадам олон улсын амьд хөгжмийн фестивалыг Шанхайн TOUJAM байгууллагатай хамтран 2010 оноос жил бүр Улаанбаатар, Дархан хотуудад зохион явуулж гадаадын хөгжмийн хамтлаг дуучдыг Монголд урьж оролцуулдаг юм. Өнгөрсөн хугацаанд АНУ, КАНАД, ИХ БРИТАНИ, ХЯТАД, АВСТРАЛИ, ИСПАНИ  зэрэг орны уран бүтээлчдийг оролцуулжээ. Мөн баримтат кино, Music Video, телевизийн цуврал бүтээлүүд дээр түлхүү ажиллаж байна.

 

 

Ө.Рагчаасүрэн. Дархан хотоос

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?