ЭГШИГЛЭНТ ЭХИЙН ХИШИГТ НАЙРАГЧААР ХОВД АЙМГИЙН ДУУТ СУМЫН УУГУУЛ ЯРУУ НАЙРАГЧ М.ОТГОНБАЯР ТОДОРЧЭЭ

2017-12-16  

Image may contain: 5 people, people smiling, people standing

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам Алтай хотноо зохион байгуулагдлаа. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар анх 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй бөгөөд тэр цагаас хойш 35 дахь жилдээ зохион байгуулагдаж өндөрлөв. 

Image may contain: 5 people, people standing

“Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон ба Засгийн газрын 36 дугаар тогтоолоор Төрийн хошой шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулан БОЛОР ЦОМ-35 яруу найргийн наадмыг Алтай хотод зохион байгуулжээ. Наадамд 32 найрагч шүлгэн хүлгээ уралдуулсанаас "Эгшиглэнт эхийн хишигт найрагч"-аар энэ удаа Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч М.Отгонбаяр тодорч адис хүртсэн бол дэд байранд Говь-алтай аймгийн Бугат сумын уугуул яруу найрагч Х.Нямхишиг, гутгаар байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөтгөөр байрт Б.Ганхүрэл, тавдугаар байрт яруу найрагч Одгэрэл нар шалгарсан байна.

Image may contain: 8 people, people standing and suit

Дашрамд сонирхуулахад Дуут сумын харьяат яруу найрагч Х.Эрдэнэбаатар 2009 оны "БОЛОР ЦОМ" наадамд түрүүлж байсан бол 8 жилийн дараа мөн Дуут сумаас дахин "Болор цом"-ын эзэн найрагч төрж, Ховдчууд Эгшиглэнт эхийн хишигт 2 найрагчтай боллоо.

Image may contain: 1 person, sitting

"Болор цом-35" яруу найргийн наадмын тэргүүн байранд шалгарсан, яруу найрагч М.Отгонбаяр сүүлийн даваанд ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ"-ээ уншсан байна.


Ижийдээ нас гуйлаа

Зэрлэг улаан сарнаас

Зэлүүд сансрын од бүхнээс

Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс

Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс

Шид идийн орчлонгийн нүд чихгүй бурхнаас

Шилийн уулын чимэг Алиа хонгор эзнээс

Шийтгэл нүглийг минь дэнслэх Эрлэг номун хаанаас

Шимийн архинд дуртай малчин айлын онгоноос

Хөхрөгчийн зулайд эрхлэх хөхөл цагаан үүлнээс

Хөл нүцгэн туучиж өссөн дуучин ялдам горхиноос

Хүсээгүй үедээ гамгүй тараасан залуу насныхаа алдаанаас

Хүссэн цагтаа жаргаж явсан зугаа цэнгэлт мөчүүдээс

Ижийдээ нас гуйлаа

Ижийдээ би нас гуйлаа

Амар мэнд эрэх энгийн сайхан ерөөлнөөс

Алтан дэлхийг хайрлах энгүүн сайхан сэтгэлтнээс

Уйлсан нулимсны дусал, дуулсан дууныхаа нугалаанаас

Уйтгарлан гуниглагч хүмүний зүрхний цохилт бүрээс

Амраглан дурлагч гоо уулнаасаа

Рашаанд усанд нь амьдрагч хөх хулганаас

Өвгөдийг минь тавьсан үрчлээт хүрэн энгэрээс

Өнөөдрийг надад өгсөн тэнгэрт буй эцгээсээ
Ижийдээ нас гуйлаа.


Image may contain: 4 people, people sitting

 

 

Фотог : Алтай телевиз

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга