“HERO&COOL” ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛЛОО

2017-12-25  

Хичээл сурлагадаа амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцуулан зохион байгуулдаг “Hero&Cool” харшийн сүлд модны наадам өнөөдөр боллоо.

Хүүхдүүдэд урам зориг өгөх, бусдыгаа манлайлан онц суралцаж байгаа хүүхэд багачуудаа урамшуулж, хамтдаа шинэ оноо угтаж, баярлуулах зорилготой энэхүү харшийн сүлд модны наадмыг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool нар санаачлан Сурагчдын холбоотой хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнөөдөр болсон “Hero&Cool” сүлд модны наадамд энэ жил хотын захын сургуулийн 11-17 насны, хичээлдээ амжилт гаргасан 800 гаруй хүүхдийг оролцууллаа. Наадамд өвлийн өвгөн, бяцхан цасан охид оролцож, хөгжилтэй алиалагчид циркийн үзүүлбэр үзүүллээ. Мөн Ноён Бондгор, Мөнхийн реп хамтлаг, дуучин A Cool нар ая дуугаа өргөж, сурагч хүүхдүүдтэй цуг баярыг нь тэмдэглэлээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?