Нүүр   /  

О.БААСАНХҮҮ “ДААМ” ГАРАВ

2016-03-24  

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар бүлгээсээ гарсан нь УИХ-ын дэд даргын суудлыг О.Баасанхүүд зүгээр тавиад өгсөнтэй ижил шахуу юм болов. Харин О.Баасанхүү өөрөө бүлгээсээ гарвал Засгийн газар унах хэмжээний цоожинд сууж байгаагаа соргогоор мэдэрч том том дуугарч эхлэв. Тэрээр Н.Энхбаярт би Г.Шийлэгдамбыг Ерөнхий нарийн бичгийн даргаас нь чөлөөл мөн бүлгийн даргаа соль гэхчилэн хэлж сануулж байсан, миний үгэнд ороогүйнхээ горыг одоо өөрөө амсч байна хэмээн мэдэгдэв. Тэр ийнхүү намынхаа зөнч Ванга байснаа хэлээд зогсохгүй Монголын ард түмэн Ч.Сайханбилэгтэйгээ сонгуульд орно гэж байгаа бол бүлгээсээ гарахгүй хэмээн шантааж шахуу зүйлийг ярив аа. Түүгээр ч зогсохгүй Шадар сайдын суудлыг “юу нь гоё байгаа юм, би УИХ-д орж ирээд хамгийн том албан тушаалыг хашсан” хэмээн бүлт үсэрч харин намайг Эрүүл мэндийн сайд болговол би бэлэн гэхдээ Ч.Сайханбилэгтэй нэг баг болж ажиллахгүй хэмээн “даам” гарав.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зулаа:Энэ одоо юу вэ Муу ч эр бол доо хөөрхий 2016-03-24
zulaad:ene ayalguu gej yamar yanziin hachin medee bichdeg yum be. Bult uzerch ene ter geh shig yaj tegej bichij chadaj bainaa. bas ene door bichsen hun bas yu ve. yu yugaa ch medehgui baij muu, huurhii geh shig iim medee un****ad ingej bichij baidag chi l hoorhii baina daa 2016-06-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?