ГУДАМЖНЫ БҮЖИГЧДИЙН ЦУСГҮЙ ТУЛААН ХОЁРДУГААР САРЫН 9-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2018-02-02  

8a5ac0d3bb2636830d6eed8c8b65df96

Өнгөрсөн намраас хойш өндөр хүлээлт үүсгээд байсан бүжгийн болон инээдмийн төрлийн “UB Squad” уран сайхны кино хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх боллоо. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын энд тэнд гудамжны бүжгийн цусгүй тулаан байнга болж байдаг. Тэдэнд өршөөл гэж үгүй. Уйгагүй хөдөлмөрлөж, шантралгүй тэмцэж буй нэгэн охин энэхүү ертөнцөд хэрхэн тэмцэлдэхийг тус кинонд маш сонирхолтойгоор харуулжээ.

“Хөх туг” энтертаймент, “Suuri Producing”, “Public Artist” хамтран бүтээж, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, элэглэгч Ш.Батсуурийн найруулсан энэхүү киноны гол дүрийг “Авьяаслаг монголчууд” шоунд гялалзаж, олон нийтийн хайр талархлыг хүлээсэн М.Халиун, Б.Тэмүүлэн нар бүтээж, Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан Х.Ихбаяр (Чапи), “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Д.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг, “Шинэ үе” продакшны жүжигчин А.Энхжин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Даваазул, “Бөртэ чонын үрс”, “Улаан туг” хамтлагийнхан тоглосон байна.

Гудамжны бүжгийн гайхамшиг, үерхэл нөхөрлөл, залуу насны эрч хүчийг харуулах энэхүү кино гэмт хэрэг, садар самуун, хүчирхийлэл, ёс бус хэллэг агуулаагүйгээрээ онцлогтой. “UB Squad” киноны үзэгч бүр сугалаанд оролцох бөгөөд орчин үеийн хүүхэд залуусын өргөнөөр хэрэглэж буй “Remax” брэндийн чихэвч, гар утасны цэнэг хадгалагч, дуу өсгөгчийн эзэд долоо хоног бүр тодрох юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?