Удахгүй болох хайрын баярыг хэрхэн өнгөрүүлэхээ шийдэж амжаагүй байгаа залуусын сонголт гарцаагүй "One night" байх нь дамжиггүй биз ээ. Baab филм, Ai энтертайнментийн хамтын бүтээл болох тус кино адал явдалт, хайр сэтгэлийн тухай энэхүү киног залуу жүжигчин Э.Алдар найруулжээ. Өнөөдрөөс эхлэн Тэнгис кино театрт гарч эхэлсэн тус киног сонгосон залуус хэзээ ч уйдахгүй гэдгийг танд амлая.
Харин илүү адал явдалд дуртай нэг нь 1-р сарын 19-нөөс эхлэн Тэнгист гарч эхэлсэн "Хавцалд" УСК-г сонгохыг зөвлөе. Жүжчигчин Э.Мөнхтөр, С.Мөнхоёл, Э.Чинзориг нарын тоглосон уг кино жинхэнэ адал явдал хайгчдын "загтнасан газар маажих" нь лавтай.
Хэрэв адал явдлаас илүү аймшигт дурлаж, айдсаа давахыг хүсэгчид "Орилоон"-ыг үзэж орилоход ч гэмгүй. Эсвэл "Ах дүү 3"-ын үзэж нулимсаа гартал инээсэн ч болно.
Эдгээрийн аль нь биш эхийн сэтгэл, үхтэл үрээ гэх эрхэм хайрыг мэдрэхийг хүсвэл "Солиот эх"-ийг сонгоорой. Мэдээж эд бүгд монгол залуусын оюун ухаанаар бүтэж, өнөөгийн монгол ахуйг төрөл аргаар гаргах тул таны сонголт монгол кино байг. Тэгэхдээ та бидэнд үргэлж тав тухыг бүрдүүлж өгдөг Тэнгист тухлаарай!
С.ШҮРЭЭ