“ЖИГҮҮР ГРАНД”-ЫН Д.БАТТӨРИЙН ГРАН ПРИ ШАГНАЛУУДЫГ “МОРИН ХУУР” НААДМЫН САНГААС ХАССАН УУ?

2018-02-13  

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2017” наадам өчигдөр болж өндөрлөлөө. Энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдсан уг наадам 1987 оноос эхтэй. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсанаас хойш цар хүрээгээ тэлж, рок поп, нийтийн дууны олон төрлөөр өрсөлддөг болсон.

Гэвч уг наадмын зохион байгуулагчид энэ жилийн урилга, тасалбарууд дахь жил жилийн түрүүг авсан хөгжмийн зохиолч, дуучдын талаарх танилцуулгаасаа “Жигүүр Гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөрийн уран бүтээлийг сох татан хассан байна. Тодруулбал 2007, 2008, 2009 онд дарааллан Д.Баттөрийн үг, аяар бүтсэн дуунууд Гран При шагнал хүртсэн байтал энэхүү танилцуулгаасаа хасан, СТА Цэн.Эрдэнэбат, УГЗ Т.Сэр-Од нарыг тэргүүлсэн мэт танилцуулж, олон нийтэд тараажээ.

Уг нь 2007 онд Д.Баттөрийн үг ая, дуучин Хэрлэнгийн дуулснаар “Анд минь чамайг үгүйлнэ”, 2008 онд Д. Баттөрийн үг, ая, МУГЖ Т.Ариунаагийн дуулснаар “Хайрласан хайр”, 2009 Д.Баттөрийн үг, ая, Хэрлэнгийн дуулснаар “Эх орон” дуунууд гурван жил дарааллан Гран При шагнал хүртсэн юм. Тэгтэл Д.Баттөрийн уран бүтээлүүдийг Гран При шагналтнуудын сангаас хасч, өөр бусдын уран бүтээлийг шалгаруулсан мэт олныг төөрөгдүүлсэн нь зохиолч болон дуучдыг гайхашралд оруулаад байгаа бололтой. Тэгэхээр энэ бүхнийг санаатайгаар Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Б.Бямбабаяр тэргүүтэй нөхөд үйлдсэн үү, санамсаргүй алдаа байв уу гэдгийг өчигдөрхөн “Морин хуур” наадмаа зохион байгуулсан нөхөд тайлбарлах шаардлагатай болжээ. Санаандгүй гэхэд дэндүү санаатай мэт харагдах, гурвын гурван шагналыг сох байхгүй болгож чадсан нь мэдээж Б.Бямбабаяр нарын далд санааг харуулаад байна уу гэмээр. Учир нь “Жигүүр Гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөрийг өдгөө мэргэжлийн хөгжмийн зохиолчид ч гүйцэхээ байсан гэдэг. Ямарсайндаа л гурван жил дарааллан бизнесмэн нөхөрт “Морин хуур” наадмынхаа тэргүүн байрыг алдах вэ дээ. Санаа нь зовсон Д.Баттөр ч дахин “Морин наадам”-д оролцохоо больё, бусдад зайгаа тавьж өгье хэмээгээд тухайн наадмыг зорихоо больсон гэх яриа байдаг.

Д.Баттөрийн тухайд өөрөө үг, аяа зохиодгоороо бусад хөгжмийн зохиолчдоос илт ялгардаг. Урын сандаа 60-аад уран бүтээлтэйгээс 50 гаруй нь Д.Баттөрийн үг, аяар бүтсэн уран бүтээл гээд л ч бод. Мөн мөнгөтэй ч хүн болохоор аливаа уран бүтээлээ халтуурдаад өнгөрөх биш, чамгүй хөрөнгө зарцуулж байж чансаатай бүтээгдэхүүнээ олон нийтийн хүртээл болгодог. Эдгээр чансаатай уран бүтээлүүдийнх нь нэг бол сонгодог хөгжмийн сонфони оркестртой хийсэн  “Төгөлдөр хуурын аялгуу” юм. “Sweatymotion” хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат найруулж, АНУ-ын Number one, Чикаго хотын симфони оркестрийн гоцлол хийлч Дэвид Тейлор нарын дэлхийн үнэ цэнтэй олон уран бүтээлч Д.Баттөрийн “Төгөлдөр хуурын аялгуу” цомгийг гаргахад оролцсон нь ямархуу чансаатай бүтээл болсныг харуулна. Өдгөө Д.Баттөрийн “Төгөлдөр хуурын аялгуу” цомгийг сонссон хүмүүс маш их тайвшрал, гэрэл гэгээ, амар амгаланг өгдөг, гайхалтай бүтээл болжээ хэмээн шагшицгаах юм билээ. Юутай ч Д.Баттөр хэмээх уран бүтээлчийн Гран При шагналуудыг хааш нь хийчих вэ, “Морин хуур” наадмын үүх түүхээс ор тас алга болгочихов уу хэмээн Б.Бямбабаяр нараас асуумаар байна.

 

 

Ч.БЯМБАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?