МАККАРТНИ, ДУУ ХОЁРЫНХ НЬ ОЙ

2018-06-18  

Битлз хамтлагийн дуучин Пол Маккартни өнөөдөр нас 76 хүрлээ. Тэр 1942 оны 6-р сарын 18-нд Ливэрпүүл хотод төрсөн юм. Сэр Маккартни одоо энэ насан дээрээ дэлхийгээр тойрон аялан тоглож дуулсаар явна, үнэхээр гайхалтай. Бас түүний 1968 онд зохиосон  “Mother Nature's Son” дууных нь 50 жилийн ой энэ өдрүүдэд давхар тохиож байгаагаараа  онцлоготой.  

Битлзийн ихэнх дууг Жон, Пол хоёр голлон хамтдаа зохиосон. Дуугаа нэг нь эхэлж сэдэж санаа гарган хоёулаа гараас гаргадаг байв. “Mother Nature's Son” дуунд нь Полын утга агуулга илүү шингэжээ. Байгаль ижийгээ хайрлан дуулсан гайхалтай гоё магтуу. Тавин жилийн өмнө зохиогдсон гэхэд энэ дуу өнөөгийн ертөнцөд ямар их хэрэгтэй гэж санана. Ер нь Битлзийн дөрвөл тэртээ жараад онд их л холыг харж дуу хөгжмөө бүтээжээ. Одоо цаг үед дутагдаж байгаа хүн хүнээ хайрлах сэтгэл, эв нөхөрлөл, байгаль ижийгээ энэрэх тухай тэд дуулсан. Ийм болохоор дуунуудыг нь өнөөдрийн хүмүүс дуулж уяран сонсох дуртай.

Дэлхий дээр болдог хамаг л том баяр наадам Битлзийн дуугаар эхэлдэг нь ч ийм учиртай. Хөг аялгуу нь хүмүүст дохио сануулга өгсөөр байна. Дууг нь хаа сайгүй эгшиглүүлж, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгээр илүү чангаар цууриатуулмаар байна даа. Бас нэг шигтгээ байна, “Mother Nature's Son” дуунд гардаг цэцэг жимстэй цэцэрлэг, гол горхи хоржигносон байгаль ижийн хишигтэй нэг гол нутаг болох манай Дарханы Орхон сумын 50 жилийн энэ зун бас болж байгаа. Орхоны жимс ногооны Сангийн Аж Ахуй гэж анх үүссэн шүү дээ, Битлзийн энэ дуу, Орхон сум хоёр үе чацуутан юм аа.   

 

 

 

2018 он Орхоны хөндий.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?