МОРИН ХУУРЫН ОЛОН УЛСЫН НААДАМД БЯМБА ГАРИГТ ЭХЭЛНЭ

2018-06-26  

Дэлхийн морин хуурын холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж буй “Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан” энэ сарын 30-наас ирэх сарын 5-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд АНУ, Япон, ОХУ, БНХАУ, Бельги зэрэг орны 30 гаруй морин хуурч, урлаач Монгол Улсын мэргэжлийн хөгжмийн таван театр чуулгаас 100 гаруй уран бүтээлчид оролцох юм.

Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд энэ сарын 30-ны 16:00 цагт болох юм. Нээлтийн үйл ажиллагаанд морин хуурын сор болсон бүтээлүүдийг Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Үндэсний Их театрын их найрал чуулгын уран бүтээлчид толилуулах юм.  

Морин хуурын наадмын үеэр Монголын морин хуурын шилдэг бүтээлийн тоглолт, олон улсын морин хуурын тоглолт, сонирхон суралцагчид, мэргэжлийн морин хуурчдын уралдаан, уулзалт хэлэлцүүлэг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.  

Энэхүү наадам нь морин хуур хөгжмөөр дамжуулан монгол соёлыг дэлхий  дахинд таниулан сурталчлах, морин хуурын ардын уламжлалт ая дан, тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, морин хуурыг сонирхон судалж буй гадаад дотоодын хуурч эрдэмтэд, судлаачдын  хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа аж.  

Өмнө нь зохион байгуулагдсан наадмуудад гадаадаас оролцож буй уран бүтээлчид монголын бүтээлүүдээр оролцдог байсан бол энэ удаа өөрсдийн зохиосон бүтээлээ Улаанбаатарын тайзанд эгшиглүүлэх юм.

Олон улсын сонирхогч морин хуурчид, Үндэсний  Дуу бүжгийн чуулгын мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд хамтарсан хаалтын тоглолт ирэх сарын 5-нд Сүхбаатарын талбайд болно.  

 

 

 

Н.САРУУЛТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?