ТАЛБАЙ ДЭЭР 25 ГЭР БАРЬЖ, МОНГОЛ ТУУРГАТНЫ УРЛАГИЙН ТОГЛОЛТ ҮЗҮҮЛНЭ

2018-07-05  

 

Дэлхийгээр нэг тарсан монгол угсаатны их наадам маргаашнаас эхлэх гэж байна. БСШУЯ, ГХЯ, Нийслэлийн соёл урлагийн газар болон ТББ-ууд хамтран зохион байгуулж буй “Мөнх тэнгэр” хэмээх наадмын талаарх мэдээллийг анх удаа Монгол гэрт хийсэн нь энэ.

Их монгол улс байгуулагдсанаас хойш 812 жилийн хугацаа өнгөрч,өдгөө 10 сая орчим монголчууд бөмбөрцгийн өнцөг булан бүрт амьдарч байна гэсэн албан бус тоо бий.  Тэгвэл Монгол туургатны соёл урлагийн их наадам маргаашнаас эхлэн хоёр хоног үргэлжилнэ. Уг наадамд манай улсаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуур, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн бүгд найрамдах улс зэрэг улсуудын 200 гаруй төлөөлөгч ирэх юм.

Дээрх төлөөлөгчид Сүхбаатарын талбай дээр барьсан улаан бүрээстэй долоон ширхэг монгол гэрүүдэд байрлах аж. Харин 18 ширхэг цэнхэр гэрүүдэд гэрэл зургийн үзэсгэлэн, оньсон тоглоом, авдар, хөхүүр, эсгий урлалын үзэсгэлэн гэх мэт монголчуудын соёлын өвийг тээж буй эд зүйлсийг байрлуулах юм байна.

 

 ОРЧИН ҮЕИЙН ХҮҮХДҮҮД ТҮРҮҮ ҮЕИЙН МОНГОЛ ГЭРТЭЙ ТАНИЛЦАЖ БАЙГАА НЬ 

Наадмын талаар Монгол туургатны соёлын сангийн тэргүүн Н.Жанцанноров “Хөх нуурын дээд монголчууд анх удаа оролцоно. Алтайн хязгаарын соёлыг бид үзэх боломжтой. Монгол туургатнуудын соёлын томоохон цугларалт болно” гэсэн юм.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР БАРИГДСАН ГЭРҮҮДИЙН БАЙРЛАЛ, ТАЙЛБАР  

Гадаад харилцааны яам соёлын хамтын ажиллагааны газартай болох асуудлаар олон жил маргасан. Харин энэ жил Соёлын хамтын ажиллагааны хэлтэс байгуулж ийнхүү угсаатнуудын наадмыг иргэдэд үзүүлэх боломжтой болжээ.

 

О.НАНСАЛМАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?