ДУУЧИН Д.БОЛДЫН 5 ДАХЬ БИЕ ДААСАН “12 ЕРТӨНЦ” ТОГЛОЛТ

2018-08-22  

Энэ намрын хамгийн тэсрэлттэй тоглолт 8 сарын 31-нд "Буян ухаа” спорт цогцолбор ордонд болох гэж байна. Дуучин Д.Болд өөрийн гаргасан 12 цомгийн бүх хит дуугаа амьд хөгжмийн хамтлагтай эгшиглүүлэх " 12 Ертөнц ” тоглолтонд энэ цагийн шилдэг хөгжимчид, бүжигчид, дуучид оролцоно.Та өөрийн дуртай дуугаа амьд хөгжимтэй эгшиглэхийг сонсож, шижигнэсэн залуусын бүжгийн хөдөлдөөнд өөрийн хэмнэлийг мэдрэн даган бүжиглэх, догдлон дуулах мөч ойртсоор байна.

Тоглолтонд "Камертон” хамтлаг урилгаар дурсамж сэдрээсэн, сэтгэлд хоногшсон дуугаа дуулж, "3 охин” хамтлагийн дуучин Solo, Реппер Quiza, BAT, Ginjin мөн "Voice of Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн,шилдэг оролцогч Ж.Ариунжаргал, О.Бүжинлхам, Ш.Мөнхбаяр, Б.Билгүүн туслах дуучнаар ажиллаж жинэхэнэ залуусын хэмнэл, хэв маягын ертөнцөөрөө аялуулах болно.

Хөгжмийн ертөнцтэй хийл хөгжмөөр холбогдсон домогт "Камертон” хамтлагийн ахлагч, өнөө цагийн шилдэг уран бүтээлч, дуучин Д.Болдын давтагдашгүй 12 ертөнцийн өнгө аяс, хэв маяг, эрч хүчээр аялахыг хүсвэл түүний 5 дахь бие даасан тоглолтыг үзээрэй.

Тоглолтондоо зориулан дуучин Д.Болд хоолойн бэлтгэл, хөгжмийн, бүжгийн, биеийн хүчний , мөн тоглолтын зохион байгуулалт гээд маш олон ажлыг зэрэг амжуулж сонсогч фэнүүддээ бэлэг барихаар бэлдсээр байна.

Сонордуулахад BRB, BRB sound, Skinny, "Монгол ТВ”, "B production” гэх мэт монголын шоу ертөнцийн номер нэг байгууллагууд тус тоглолтын зохион байгуулагчаар ажиллаж байна. Тийм ч учраас монголын урлаг соёл, спорт, бизнесийн олны танил эрхмүүд тоглолтыг үзэхээ өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн юм. Үүнээс харахад энэ жилийн хамгийн тэсрэлттэй, байлдан дагуулсан, хамгийн доргио үзэгчтэй шоу болох нь харагдаж байна.

Тоглолт болоход 10 хоног үлдсэн байгаа тул "Tix.mn”, "Shoppy.mn” , "Ticket.mn” - ээс тасалбараа захиалан аваарай.

Мөн E-Mart болон HI FI records-ийн бүх салбаруудаар худалдаалагдаж байна.Дэлгэрэнгүй мэдээллийг 8807-1935, 8800-4444 дугаараас лавлана уу?

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?