ХАЙРЫН ШҮЛГИЙН “ЦАГААН УУЛ” НААДАМ БОЛНО

2018-10-04  

Хайрын шүлгийг магтан дуулагч  “Цагаан Уул-2018” яруу найргийн тов зарлагдлаа. 1991 оноос хойш 26 жилийн хугацаанд 20 дахь удаагаа зохион байгуулж буй “ЦАГААН УУЛ” хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг, Монгол хэлний үгсийн сайхныг магтан таниулдаг үйл ажиллагаа болдгоороо залууст танигдсан билээ.

Наадмын зорилго нь:

  • Залуу уран бүтээлчид, яруу найрагчдыг дэмжих тэдний уран бүтээлийг үнэлэх, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах

  • Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах

Цагаан Уул хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор 4 үе шаттайгаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана.

Шалгаруулах журам:

1 шат: 2018.11.01-нд оролцогчид чөлөөт сэдвээр оролцоно. Шүүгчдийн зөвлөлийн хурлаар бичгээр шалгаруулалт хийнэ II шатанд тэнцсэн 33 оролцогчдын нэрсийг зарлана.

2 шат: 2018.11.02  Шилдэг 33 оролцогч үндэсний хувцастай оролцох бөгөөд шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 13 шилдэг оролцогч шалгарна.

3 шат: Шилдэг 13 оролцогчдоос шүүгчдийн шалгаруулалтын оноогоор 5 шилдэг оролцогч шалгарна.

4 шат: Шилдэг 5 яруу найрагч шалгарч тэргүүн байрын төлөө өрсөлдөнө.

Жич: Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлтээр шүлэг уншина.

Орон нутгаас оролцогчид 

Орон нутгаас оролцогчид  2018 оны 10-р сарын 25 -аас 10-р сарын 27-ныг дуустал тухайн аймаг, сумын  Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар Myf@myf.mn  хаягаар шүлгээ ирүүлнэ.  /Холбогдох утсыг хавсаргах./

Улаанбаатар хотоос оролцогчид

Улаанбаатар хотоос оролцогчид 2018 оны 10-р сарын 27-оос 10-р сарын 31-ныг дуустал МЗХ-ны 2 давхарт 207А тоотод бичгээр болон Myf@myf.mn  хаягаар шүлгээ ирүүлнэ.

Материал бүрдүүлэх, хүлээн авах: Хайрын шүлгийн “Цагаан Уул 2018” наадамд оролцогчдын шүлгийг хэвлэмэлээр болон файлаар хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • Цахим бүртгэлд хамрагдана. www.myf.mn

  • Овог, нэр, утас, аймаг дүүргийн харьяалал,  шүлгийн хамт ирүүлнэ. Эдгээр мэдээлэл байхгүй тохиолдолд шүлгийг хүлээж авахгүй болно.

  • Яруу найрагч үндсэн сэдвийн дагуу 3 шүлгээр оролцоно.

  • Оролцогчид нь 15 ба түүнээс дээш настай байх.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?