“ДӨМӨН ХОНГОР АЯЛГУУ”- Г ТАНЫ ЗҮРХЭНД

2018-10-24  

МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэрийн шавь Б.Алтанжаргал нь ардын дуугаараа хэдийнэ олны танил болсон эрхэм. 2006 онд СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээрээ тууштай ажиллаж олон сайхан ардын дууг дуулж дүрсжүүлсэн байдаг. Түүний дуулсан Сүнжидмаа, Дүүриймаа дууг сонссон хэнбугай ч сурсан эрдмээ хэрхэн уран бүтээлдээ тусгасныг сонсож болно. 

Б.Алтанжаргалыг ардын дууны хэв маяг, хэмнэл айзмыг алдагдуулалгүй өвлөн дуулагч хэмээн нутгийн ах Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймээс ч түүний анхны тоглолтын нэрийг Б.Лхагвасүрэн гуай “Дөмөн хонгор аялгуу” хэмээх нэрийджээ. Түүний анхны тоглолтод олон сайхан уран бүтээлчид оролцох бөгөөд тоглолтод: 

Монгол улсын Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан 
“Зун” мюзик продакшн 
Натур даанс продакшн 
Ч.Буянхишиг урлаг судлаач, СГЗ 
Б.Ичинхорлоо яруу найрагч
Д.Жавхаасайхан дуучин, СТА
Д.Үүрийнтуяа, дуучин, СТА 
Э.Чулуунчимэг дуучин, СТА
Б.Батцэцэглэн дуучин
Д.Цэвэрцэцэг Өвөр Монголын “Улаан мөчир” чуулгын дуучин оролцоно. 

Ардын сайхан аялгуу, яруу тунгалаг хоолойг нь шүтэн биширдэг сонсогчдынхоо дунд хүлээлт үүсгээд байгаа энэхүү тоглолт 2018 оны 11-р сарын 02-ны 19 цагт Корпорэйт концертын танхимд ганцхан удаа болно.

Тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр “Багануур” ХК, Дэмжигч байгууллагаар “Талын Эзэн” ХХК, “НААД БРЭНД”, ДДИШ ТВ ХХК, E Studio, Хэт-Оргил ББСБ ХХК, “Грийнсофт” ХХК, Торго ХХК, Хөх-Үүр айраг зоог, “Наран гэгээ” хэвлэх үйлдвэр, “Эй Би Сервис” ХХК тус тус ажиллаж байна.

Тоглолтын тасалбарыг www.ticket.mn болон 1900-1800 дугаараар захиалан авах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8844, 9411-6070, 9494-4666 утаснаас болон www.altanjargal.com цахим хуудаснаас аваарай.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mongol Altai:Saihan hooloi bna lee.Neg zuiliig sanuulaya.Mongol ayatai, mongol ugtei, mongol ahuitai ardiin duugaa duulaarai.Duunuud dotor chin nileed n hureenii hujaa, har tamhichin mongol avgaichuulaas ugshiltai hujaa ayatai, hujaa ugtei, hujaa mongoliin yanag amragiin duu nileed ih bna lee.Bolj ugvul tiim duunuud bitgii duulaarai.Adarsuren guai hujaa ayalguutai duu tsuuhun duulsan shuu. Hooloinoos gadna uhaan baih heregtei.Saihan materialiig zuv ashiglaarai duu min.Amjilt husii daa. 2018-10-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?