2018 ОНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ, “МӨНГӨН МОД” ЦОМЫН ЭЗЭД ТОДОРЛОО

2019-01-02  
 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа.

Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Сэргэлэн болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцлоо.

Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр мэргэжлийн урлагийн 27 байгууллагын нийт 40 шилдэг уран бүтээлчид нэр дэвшигдсэнээс 2018 оны шилдгийн шилдгээр дараах уран бүтээлчид тодорлоо.

Тайз, дэлгэцийн шилдэг зураач

Зураач Найданнямын Болор-Эрдэнэ

Шилдэг хөгжимчин

Монгол Улсын Консерваторийн багш, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан

Тайз,дэлгэцийн шилдэг жүжигчин

“Есөн өрлөг-Зола”  хамтлагийн  жүжигчин Лувсандашийн Тэлмэн

Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч

“Жийж” продакшны найруулагч Осорын Бат-Өлзий

Шилдэг дуучин

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Баасансүрэнгийн Энхнаран

Шилдэг бүжигчин

Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастан

Туульч Эрдэнэцогтын Баатаржав нар тус тус шалгарч  Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, 3.0 сая төгрөгөөр шагнагдлаа.  

 

 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ter duuriin buduun ****r huuhen 1 toglolt hiigeed avchdag yumuu zunduu chadaltai duuchid ene tendees terguuniig n avchirch bhad avdaggui yum bhdaa Bugs hagasaaraa avdag ****gnal bololtoi 2019-01-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?