“O COUTURE” БРЭНД ЦАГААН САРД ЗОРИУЛСАН ШИНЭ ЗАГВАРУУДАА ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТОД ТАНИЛЦУУЛЛАА

2019-01-11  

Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын үүсгэн байгуулсан “O couture” брэнд жилээс жилд өргөжин тэлж, Монгол хүн Монгол брэндээр гангарах тэрхүү боломж нөхцөлийг бүрдүүлсээр байна. Ур ухаан, хичээл зүтгэлээрээ амжилттай яваа авьяаслаг бүсгүй Д.Отгонжаргалыг саяхан 17-р жарны урвуулагч хэмээх Шаргачин гахай жилийн Цагаан сард зориулсан шинэ загваруудаа ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай танилцуулжээ. 

“O couture” брэнд нь Өвөр монголын зах зээлд хэдийнээ танигдсан брэнд. Хубилай хааны хатан Чинбай хатны нэрээр буюу CABI нэрээр Өвөр Монгол ахан дүүс андахгүй мэддэг аж. Ийн хятадын зах зээлд гараад нэг жил болж байгаа уг брэндийн хамт олон нэг жилийн ойд зориулж “CABI wonderland Fashion Show” зохион байгуулж Шаргачин гахай жилийн сар шинийн баярт зориулан гаргасан шинэ загваруудаа танилцуулсан байна. Тэдний шинэ загварыг Өвөр Монголын олон сайхан бүсгүйчүүд сонирхож, дэлхийд гайхагдах Монгол брэнд нь дэргэд нь ирсэн ихэд талархаж байгаа гэнэ.

Уг үйл ажиллагаанд “O couture” брэндийг төлөөлж моделууд , make up artist, Hair Stylist болон менежментийн баг нийлээд 30 гаруй хүний баг бүрэлдэхүүнтэй ажиллажээ.

Тус загварын шоуны үеэр Өвөр монголын олны танил эрхэмүүд болон бизнес эрхлэгч, төрийн албаны хүндэт зочид хүртэл хүрэлцэн ирсэн нь О Couture брэнд тэнд хэрхэн үнэлэгдэж байгааг илэрхийлэх аж. Шоуг WeChat-р дамжуулан Хятад даяар шууд дамжуулалт хийхэд 2 цагийн дотор 200,000 гаруй хүмүүс үзжээ.

 

 

 

Эх сурвалж : Paparatsi.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?