“BEST HITS” 3-Р САРЫН 7-НД БҮСГҮЙЧҮҮДЭЭ МАГТАН ДУУЛНА

2019-03-05  

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан Монголын рок поп урлагийн сор болсон хамтлаг дуучид нэгэн гайхалтай мартагдашгүй үдшийг бүсгүйчүүддээ бэлэглэхээр шийджээ.

Тодруулбал “Никитон”, “Хурд”, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлагууд, мөн Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн дуучин Б.Болд нар хамтран “Best Hits” тоглолтыг 2019 оны 3-р сарын 7-ны өдрийн 19:00 цагаас “Crocus Event Hall”-д ганцхан удаа зохион байгуулах гэж байна.

Тоглолтонд урилгаар Поп Дива С.Наран оролцож ая дуугаа өргөх бол хөтлөгчөөр “Шар айраг” хамтлагийн ахлагч, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ганхүү ажиллах юм. Айл гэрийн тулах багана эр хүн та хайртай бүсгүйгээ, халамжит ханиа, хөөрхөн ээжийгээ баярлуулахыг хүсвэл “Best Hits” тоглолтыг хамтдаа үзэж, хайрын дуутай мартагдахааргүй нэгэн үдшийг өнгөрөөгөөрэй. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Decembre beauty Skin” өндөр зэрэглэлийн гоо сайхны салон ажиллах юм.

Эрхэм үзэгч та Монголын рок попын шилдэг хамтлагуудын бүсгүйчүүдийг, ээжүүдийг магтан дуулсан “Best Hits” тоглолтын тасалбарыг Ticket.mn, 1900-1617, 1900-1950 руу залган үнэгүй хүргүүлэх боломжтой.

Мөн тус тоглолтын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 90070708, 80275555, 80880084 дугаарын утсаар аваарай.     

         

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
пролд:Привет всем! https://regtpk.ru/katalog/detali-truboprovoda-stalnye/perekhody-stalnye/ ПЕРЕХОДЫ СТАЛЬНЫЕ 2019-04-18
пролд:Привет всем! https://regtpk.ru/katalog/detali-truboprovoda-stalnye/perekhody-stalnye/ ПЕРЕХОДЫ СТАЛЬНЫЕ 2019-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?