БУЦААГҮЙ АМЛАЛТ МУСК МАРГААШ БУЮУ 3-Р САРЫН 8-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

2019-03-07  

ФИГУРА МЕДИА ГРУПП болон ЛАНЗ СОУНД студийн хамтын бүтээл БУЦААГҮЙ АМЛАЛТ уран сайхны кино 2019 оны 3-р сарын 8-ны өдөр ХҮННҮ МОЛЛ интертайнмент төвд нээлтээ хийх гэж байна.

Уг уран бүтээл мэргэжлийн постпродакшнтай хийгдсэн кино гэдгээрээ онцлог бөгөөд ижил төстэй уран бүтээлүүдээс чанарын үзүүлэлтээр ялгарах давуу талтай юм. Мэдээж энэхүү уран бүтээлийг Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын кино наадмуудад сойж, гадаад зах зээлд гаргах хэтийн зорилгоор дуу, дүрсний өндөр чанартайгаар дэлхийн стандартыг баримтлан хийсэн юм. 

Кино зохиолыг зууны манлай  Тунгалаг тамир романы зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр зохиож, МУСТА Б.Тулгаа найруулан, Ерөнхий продюсерээр Э.Аюурзана ажилласан байна.  Гол дүрүүдэд МУСТА Э.Мөнхтөр , У.Уянга, Б.Хүслэн нар тоглосон юм.

Хүний амьдрал гэдэг та хэн ч байсан ялгаагүйг жаргал гийж, зовлон дайрдаг нь үнэн. Баян ядуу, элбэг хоосон, цэцэн тэнэг аль нь ч байлаа ургах нартай зэрэгцэн амьдрал тань үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.  Харин сайнтай муутай амьдралын уртад эр хүний буцаагүй амлалт ямар үнэ цэнэтэй байдаг бол. Эр хүний, эцэг хүний үнэн ба үнэт чанар хаана оршдог бол гэдгийг та “БУЦААГҮЙ АМЛАЛТ” МУСК-с хүлээн авч үзээрэй. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?