“ЭРХЭЛМЭЭРЭЭ”

2019-03-14  

Хавар хайрын улирал ирж бүсгүйчүүд эрхэлмээр дуулмаар байгаа бололтой. Дуучин Г.Алтанзул  өөрийн анхны бие даасан цомгоо “Эрхэлмээрээ” гэж нэрлэсэн бөгөөд хайр цалгиасан энэ өдрүүдэд амжиж цомгийн баяраа хийхээр болжээ. Энэхүү цомогт МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, МУУГЗ Г.Сэр-Од, Хөгжмийн зохиолч МУСТА О.Эрдэнээ, МУСТА Хүрэлбаатар гээд олон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хийсэн хайр сэтгэл, эх орон, ээж аавын сэдэвтэй олон сайхан дуу багтсан юм.

Ганбатын Алтанзул нь 2010 онд СУИС-ийг Дуурийн дуучин мэргэжлээр төгсөж бакалавр, 2014 онд мөн мэргэжлээрээ магистр зэрэг хамгаалжээ. Эрхэлмээрээ цомгийн баяр 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12 цагаас “Хүннү молл интертаймэнт төв”-д зохион байгуулахаар юм байна. . Хөвсгөл нутгийн гоо үзэсгэлэн авъас төгс дуучин бүсгүй маань зорин ирсэн зочдын дундаас азтай зочин шалгаруулж гарын бэлэг цомог гардуулахаас гадна сүпер азтан ”ОХУ-ын Улаан-Үд хот, Итгэлт хамбын аялалд үнэгүй явах эрхийн эзэн болно. Мөн Дуучин Г.Алтанзул өөрийн уран бүтээлээс дуулж толилуулах гэнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АВАРГУУДЫН ЛИГТ АЛЬ БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?