"АЗИЙН АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ"-ЫН ТЭРГҮҮН БАЙРЫН ШАГНАЛ 11 САЯ ТӨГРӨГ

2019-06-11  

Өнөөдөр буюу /2019.06.11/-нд  “Азийн ардын урлагийн их наадам"-ын талаарх хэвлэлийн бага хурлыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон “Арт-Лар ТББ”  хийлээ. 

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах наадам нь энэ сарын 12-16-нд болох бөгөөд наадмын тэргүүн байрт 4000 евро, дэд байр 2000 евро,  гутгаар байрт 1000 еврогийн шагнал олгох юм. 

Энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казакстан зэрэг 12 орны 200 гаруй оролцогч мөн нийслэл, 21 аймгаас үндэсний 1500 гаруй ардын авьяастнууд оролцож ур ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөх юм. Их наадмын үндсэн шалгаруулалт энэ сарын 12-14-ний хооронд Ардын дуу, Ардын бүжиг, Ардын хөгжим, Язгуур урлагийн чуулга, Зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр Нийслэлийн соёлын төв өргөө, Улсын Филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулганд явагдах юм. 

Харин гадаад оролцогчдын шалгаруулалт 6 сарын 13 -нд Нийслэлийн Соёлын төв өргөөнд болох юм. 

Тус уралдаануудаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 6 сарын 15, 16-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

 

 

 

А.АРИУНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?