ЧИНГИС ДЭЛХИЙГ ХӨГЖМӨӨР ЭЗЛЭХ БАЙСАН БОЛ “THE HU”-Г СОНГОХ БАЙСАН

2019-06-19  

Нью-Йоркт төвтэй “GQ” сэтгүүл Монголын хүнд рок хамтлаг болох “The hu”-гийн аялан тоглолтын талаар мэдээлснийг хүргэж байна. Монголын үндэсний хөгжим, соёл, заншлыг бүтээлдээ нэвт шингээж, хөөмий болон хүнд рокыг хослуулсан “The Hu” хамтлаг дэлхий дахинд Монголоо сурталчлах соёлын гүүр нь болоод байна. Хамтлагийн ахлагч Галбадрахыг хүмүүс Галаа нэрээр нь сайн мэднэ. Тэрээр морин хуур тоглож, гоцлолоор дуулдаг байна. Уoutube-т “YuveYuve Yu” дуугаараа алдаршсан энэ хамтлагийнхан “The Gereg” хэмээх шинэ цомгийнхоо тоглолтыг Европт хийхээр төлөвлөжээ.

Хэрэв Чингис хаан Европыг хөгжмөөр эзлэхийг хүссэн бол агт морьд, баатар цэргүүд нь “The Hu” байх байсан биз ээ. Учир нь энэ бол зүгээр нэг залхуу хүргэм загвар хөөгчид биш харин Монголын түүхийг хөгжимд нэгтгэж чадсан хамтлаг юм. Өмнөд Европыг довтолгосон эртний монголчууд болох Хүннү гүрний нэрнээс энэ хамтлагийн нэр улбаатай аж. “Бид шинийг эрэлхийлэгчид. Бидний хөгжим бол хүннү рок буюу олон хөгжмийн элементийг өөртөө агуулсан. Бид энэ хөгжмийн энэ урсгалд анхдагчид нь. Гэхдээ бид сүүлийнх нь байхыг хүсэхгүй. Энэ урсгалыг цааш хөгжүүлэх монгол залуус олон байгаа гэдэгт бид итгэдэг” хэмээн Галаа хэлж байна. Галаа долоон настайгаасаа хойш хөгжмийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд удалгүй морин хуурт ихэд дурлах болжээ. Түүнчлэн тэрээр хөөмийлдөг. Хөөмий бол монгол үндэстний эртний урлаг бөгөөд төвөнхөөр дуулах ихэд өвөрмөц хөгжмийн урсгал юм. Тэдний “Гэрэг” хэмээх цомог нь дэлхийд анх дипломат харилцаа тогтоох үүдийг нээсэн гэж Гэрэгэ хэмээх пайзны нэрээс үүдэлтэй юм гэжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?