К ПОП ОХИДЫН ХАМТЛАГИЙН ШИЛДЭГ “СОЛО” ДУУНУУД

2019-06-21  

Сүүлийн үед Өсвөр насны охид залуусын сонирхлыг К ПОП урсгалын дуу хөгжим, хамтлаг дуучид хамгийн ихээр татах болсон. Тэгвэл та бүхэндээ тухайн цаг үеэ байлдан дагуулсан охидын хамтлагийн гишүүдийн шилдэг бие даасан уран бүтээлүүдийг танилцуулж байна.

1.Kim Taeyeon- I (feat. Verbal Jint)

“Girls Generation” хамтлагийн ахлагч дуучин Taeyeon. Түүний анхны соло уран бүтээл 2015 онд гарчээ. Түүний “I” хэмээх дуу нь 16 хоногийн дотор хөгжмийн нэвтрүүлгээс 10 ялалтыг авч чадсан. Уг дууны утга нь эрх чөлөөг үргэлж 1-т тавих хэрэгтэйг сануулдаг.  

Дууны линк : https://www.youtube.com/watch?v=4OrCA1OInoo

2.Park Jiyeon- Never Ever

Бидний сайн мэдэх “Т-ara” хамтлагийн гишүүн Park Jiyeon анхны соло уран бүтээлээ 2014 онд гаргажээ. Түүний “Never Ever” хэмээх дуу нь хайртай хүнтэйгээ хамт байхгүй бол 1минут, 1секунд ч амьсгалж чадахгүй гэсэн утгыг илэрхийлдэг.

​Дууны линк : https://www.youtube.com/watch?v=dhQGlshAK3k

3. CL-Hello bitches

2NE1 хамтлаг тарсан гэх мэдэгдэл нь   Ази төдийгүй олон улсын Кпоп сонсогч охид залуусыг цочирдуулсан мэдээлэл байсан.  2NE1 хамтлаг 5 жилийн дотор хөгжмийн нэвтрүүлгээс 64 удаа 1-р байранд орсон. Хамтлагаасаа хамгийн их бие дааж уран бүтээлээ хийсэн дуучин нь CL  бөгөөд амжилт авчирсан дуу нь “Hello bitches” билээ. 

​Дууны линк : https://www.youtube.com/watch?v=5L-4ZrOk1Tc

4.Sunmi-Gashina

“Wonder Girls” охидын хамтлагийн гишүүн Sunmi урлагын тайзнаа хөл тавиад 10 гаруй жилийг үджээ. Тэрээр “Full moon, 24hours, Heroine” гэх соло дуунуудыг гаргаж байсан. Хамгийн их амжилт авчирсан дуу нь  “Gashina” юм. Тэрээр дуундаа эрэгтэй хүн, эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг яагаад анзаардаггүй юм бэ? гэсэн утга санааг илэрхийлдэг.

​Дууны линк : https://www.youtube.com/watch?v=ur0hCdne2-s

5.Kim Jennie-Solo

Дэлхийг байлдан дагуулж буй “Blackpink” хамтлаг хамгийн сүүлд гаргасан “Kill this love” дуугаараа youtube-ын рекордыг эвдсэн юм.  Уг  дуу цацагдаад 30 минутын дотор  1 сая лайктай болж, 24 цагийн дотор 56 сая хандалтыг авснаар энэхүү амжилтыг шинэчилжээ. Тус хамтлагийн гол гишүүн  болох Kim Jennie хамгийн анхны уран бүтээлээ 2018 онд гаргажээ. Түүний  “Solo” нэртэй дуу нь кпоп дахь анхны 300 сая хандалтыг давсан уран бүтээл юм. 

​Дууны линк : https://www.youtube.com/watch?v=b73BI9eUkjM

Сонирхолтой, шинэ, содон мэдээллийг манай сайтаас ...

 

 

 

А.АРИУНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin: taalagdlaa uur goy medeelel oruulaarai 2019-06-21
Кпоп:blackpink iin kill this love iin рекордыг эвдэн шүү зөв мэдээлэл оруулана уу 2019-06-21
zulaa:❤️ 2019-06-21
Уранжарагал:Хайртай шүүс ❤ 2021-10-10
ука: 2021-10-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?