А.БАЯРЦЭЦЭГ “ШИЛДЭГ ЖҮЖИГЧИН” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

2019-11-27  

Залуу жүжигчин, мисс А.Баярцэцэг Италийн Флоренц хотод болсон 41 дэх удаагийн Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас  “Шилдэг жүжигчин" шагнал хүртлээ. Тэрбээр Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн уран сайхны киноны гол дүрд тогложээ. Энэ нь түүний кинонд бүтээсэн анхны дүр байсан. Мисс Баярцэцэгийг бид 2016 оны “Дэлхийн мисс”-д Монгол улсыг төлөөлөн оролцож шилдэгүүдийн тоонд багтаж байснаар нь мэднэ. Тэрээр чадварлаг жүжигчин бөгөөд өөрийн авьяас чадвараа олон улсад хүч сорихыг хүсдэг. Даширамд дурдахад “Хөх тавилан” киног зохиолч Д.Норовын ижил нэрт туужаас сэдэвлэн, жүжигчин Т.Алтантуяа найруулжээ.

Мисс А.Баярцэцэгийн боловсролын тухайд Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Компьютер техник, менежментийн сургуулийг маркетингийн менежментийн чиглэлээр сурч төгсөн, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрийн дагуу нэг жилийн хугацаанд суралцсан байна. А.Баярцэцэг загвар өмсөгчид дундаа өндөр боловсролтойд тооцогддог гэдэг. Тэрбээр англи, испани, франц хэлтэй.

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?