Эллиот хүү том болж гэр бүлтэй болж, харин E.T. тэднийд зочилхоор ирсэн аж.
Стивен Спилбергийн “Е.Т” киноны гол баатар болох Эллиот, E.T хоёр уг киног дэлгэцнээ гарснаас хойш 37 жилийн дараа ийнхүү дахин уулзлаа. Харь гаригийн хүн болон бяцхан хүүгийн нөхөрлөлийн талаар үзүүлдэг уг киноны богино хэмжээний үргэлжлэлийг гар утас, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлдэг Xfinity компани бүтээжээ.
Эллиотын дүрийг одоо 48 нас хүрсэн Генри Томас дахин бүтээсэн байна. Тус бүтээлд E.T. зул сарын өмнө дэлхийд эргэн ирж Эллиотынд зочилдог. Харин насанд хүрсэн баатар маань 2 хүүхэдтэй. Харин E.T нэг хүүг нь өөрийн эртний найз гэж андуурдаг байна. Эллиот E.T-д өөрийн гэр бүлээ танилцуулдаг бөгөөд түүнийг байхгүй байх хооронд гарсан технологийн дэвшилтэй ч мөн танилцуулдаг байна. Уг киноны төгсгөлд E.T. олон жилийн өмнөхтэй адил дугуйгаар нисэн явж төгсдөг байна.
Дашрамд сануудахад Стивен Спилберг зөвхөн шөнө үзэж болох цуврал кино бүтээж байгаа аж.
О.Гоо-Оюун