"ГҮН ГАЛУУТАЙ -37" "БОЛОР ЦОМ" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД Б.ЖАМБАЛДОРЖ ТҮРҮҮЛЛЭЭ

2020-01-06  
Багануур хот" байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн тѳрсѳн нутаг Багануур хотод 2019 оны нэгдүгээр сарын 4-ний ѳдѳр "Гүн Галуутай -Болор цом -37" наадмыг Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНРТ уламжлан ёсоор хамтран  зохиож, Багануур  дүүргийн Тамгын Газар дэмжиж оролцлоо.
Нийт 25 яруу найрагч 3 даваатайгаар шүлэг найргаа тайзнаа уншиж сонсгон уралдуулснаас айргийн тавд Гантулга,  Т.Баянсан, О.Цэнд-Аюуш, Энхжаргал , Жамбалдорж нарын таван яруу найрагч шүүгчийн үнэлэлтээр шалгаран  үлдсэн. Тѳгсгѳлийн шатанд яруу найрагч  Б.Жамбалдорж "' Жамын цас' шүлгээрээ "Гүн Галуутай-Болор цом-37" наадамд тэргүүлж, суут яруу найрагч Д. Нацагдоржийн суугаа дүрс бүхий цом, Янжинлхам бурханы хѳрѳг, Болор цом, Монгол дээлийн эзэн боллоо. -Монголынхоо суу болсон яруу найрагчдыг Багануур дүүргийнхээ, Багануур хотынхоо 40 жилийн ойн бүсгэн дээр хүлээн авсандаа сэтгэл ѳндѳр байна. Багануурчууд "Болор цом"-ыг их Нацагдоржийнхоо тѳрсѳн нутагт зохиох хувь тохиосондоо бэлэгшээж байна.

Түрүүлэх  яруу найрагчид зориулж Д.Нацагдорж найрагчийн суугаа дүрс бүхий цомыг бэлдсэн. Энэ цомын анхны эзнээр Жамбалдорж тодрох учиртай байжээ. Түрүүлсэн Жамбалдорж болон оролцсон нийт найрагчдадаа багануурчуудынхаа нэрийн ѳмнѳѳс баяр хүргэж, Монголчуудыгаа оюунлаг болгох үйлс нь улам дэлгэрч байхын ѳлзийтэй ерѳѳлийг дэвшүүлье.
Цаашдаа, Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж найрагчийн дүрс бүхий цомыг "Болор цом"-ын тэргүүн найрагчдад гардуулж байх хүсэлтээ давхар илэрхийлье гэж Багануур дүүргийн Засаг дарга, Багануур хотын захирагч Цэндийн Сандаг-Очир баяр хүргэж үг хэлэхдээ онцоллоо.
-Би маш их баяртай байна. Айргийн тавд манай байгууллагын хоёр ажилтан-найрагч үлдэж Жамбалдорж маань түрүүллээ.  Ѳнгѳрсѳн жилийн "Болор цом"-ын эзэнд Завханчууд хоер ѳрѳѳ байр бэлэглэсэн сайхан жишиг тогтоосныг бид үргэлжлүүлнэ. Жамбалдорж маань  Монголын радиогийн эфирийн найруулагчаар ажилладаг .Гэр хороололд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ховд нутгийнх. Ховд нутгийн зѳвлѳлд хандана. Хамтран ажиллаж Жамбалдорж найрагчдаа хоёр ѳрѳѳ орон сууц олгохын тѳлѳѳ зүтгэнэ гэж МҮОНРТ-ийн захирал Нинжжамж хэлсэн үгээ ѳндѳрлѳлѳѳ.  Жамбалдорж нь ѳнгѳрсѳн оны "Болор цом" наадамд мѳн л айрагдаж байсан авьяастай найрагч юм. Тэрбээр  “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” , "Морин гатлага " шүлгийн?номтой. Анхны,  “Шүүдэр мэт”номоо 2013 онд хэвлүүлж байсан юм байна. Эзэндээ   "Болор цом" авчирсан шүлэг нь "Жамын цас " шүлэг байлаа. Уг шүлгийг толилуулья.

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яайш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдог сон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурхны тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа


 
Т. ХУНШАГАЙ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?