ДУУРИЙН ТЕАТР ХОЁРДУГААР САРЫН БҮХ ҮЗВЭРЭЭ ЦУЦАЛЛАА

2020-01-17  

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ хоёрдугаар сарын бүх тоглолтоо цуцалсан талаараа өчигдөр мэдэгджээ. 

МЭДЭГДЭЛ

УДБЭТ-ын хамт олон 70 жилийн турш Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлээр үзэгчиддээ үйлчилсээр ирсэн билээ. УДБЭТеатр нь 2020 онд нилээдгүй ажлыг төлөвлөсөн боловч театрын дотоод шалтгааны улмаас 2020 оны хоёрдугаар сарын бүх тоглолтыг цуцалж байгаадаа гүнээ хүлцэл өчиж байна. Хэрэв та манай театрын хоёрдугаар сарын хөтөлбөрөөс сонгож билет худалдаж авсан бол бусад саруудын тоглолтын билетээр солих, эсвэл буцаах боломжтой. Манай театрын үйл ажиллагаа гуравдугаар сараас хэвийн явагдах болно. Сонгодог урлагийг байнга дэмжин ажилладаг байгууллага хамт олон, үнэнч үзэгчиддээ баярлалаа.

 

 

 

УДБЭТ-ын захиргаа, Уран сайхны зөвлөл

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?