Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос зарласан cпортын гэрэл зургийн “Алтан агшин” гэрэл зургийн олон улсын уралдаанд 125 орны спортын гэрэл зурагчид ѳрсѳлдсѳн. Нийт 1794 бүтээл өрсөлдсөнөөс Монголын гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат “Уурга шүүрлээ” бүтээлээрээ айргийн гуравт шалгарч, хүрэл медаль хүртлээ.
- Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар дагнан ажиллаж буй. Мэргэжлээрээ өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан мэргэжлийн фото зурагчин юм. Монголдоо “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны гран при (2012) болон Тэргүүн байрын шагналыг (2017) хүртэж байсан. Тэрбээр Ганбат маань дэлхийд данстай гэрэл зурагчин боллоо. Түүний " Уурга шүүрлээ" бүтээл монгол ахуй, зан заншил, монгол хүний эрэмгий зан чанарыг тодотгосон гайхалтай бүтээл гэж үнэлэлэгдсэн гэж Олимп Ото буюу Отгонцагаан үнэлсэн байна.